
Дарга Ши Жиньпиний хийсэн тайлангийн үг бүхэн жинтэй байгаа бөгөөд шинэ эрин үеийн намын итгэл зориг, иргэдийн хүсэл бодлыг илэрхийлсэн улс төрийн тунхаг болжээ. Тайланд зам тээврээр улс орноо хөгжүүлэх бодлогыг дурдсан байна. Төмөр замын ажилтны хувьд миний бие маш их баяртай байна.
ХКН-ын 18 дугаар хурлаас хойш Хятад улсын төмөр замын бүтээн байгуулалт дэлхийд гайхагдсан амжилтыг тогтоосон. Хөххотын Төмөр Замын Товчоо нь Өвөр Монголын дунд болон баруун бүс нутгийн төмөр замын бүтээн байгуулалтын үүргийг гүйцэтгэж, Хятад улсын төмөр замын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Өнгөрсөн таван жилийн турш Хөххотын Төмөр Замын Товчоо нь шинэ амжилт тогтоосон юм. Төмөр замын хамарсан цар хүрээ нэмэгдэж, чанар дээшлэв. Энэ оны 8 дугаар сард Хөххотоос Чуулалт хаалга хүрэх хурдны төмөр замын Хөххотоос-Улаанцав чиглэл ашиглалтад орсон байна.
