
Ши Жиньпин дарга Ахмадын холбооны төлөөлөгчидтэй 04-р сарын 01-нд АИХ-ын Танхимд уулзах үеэр хэлсэн үгэндээ: - Дэлхий ертөнцөд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт гарч байна. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хүн төрөлхтөн хамтдаа хуваалцах дэлхийн их гэр бүлийг сайтар байгуулах ёстой. Бидний дэвшүүлсэн хамтын ажиллагааны "Бүс ба зам" санаачилга бол улс орнуудтай харилцан ашигтай, хамтдаа хөгжих зорилготой юм гэжээ.
Ши Жиньпин: - Одоо ганц талт үзлийн сөрөг нөлөө олон оронд дарамт шахалт үзүүлж байна. Гэвч олон талт үзлийг дэмжих Олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолой давамгайлах хүчтэй байгаа. Олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх системийг Хятад улс үргэлжлэн хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон талт хөтөлбөрийг эрчимжүүлэн, олон талт байгууллагын шинэчлэлийг улам нээлттэй байлгах байр суурь баримталж байна. Хятадын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга олон талт үзэл, олон улсын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байна. 5 жилийн турш, БНХАУ улс орнуудтай хамт зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа ашиглах үзэл баримтлалаар, хамтын ажиллагааны санаа оноо, шинэ загварыг судалж, шинэ нөхцөлд олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн юм гэжээ.
Ахмадын холбооны дарга, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Ахмадын холбооны дэд дарга, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын дарга Бан Ги Мүн, Мексикийн ерөнхийлөгч асан Эрнесто Зедило нар Ахмадын холбоог төлөөлөн үг хэлжээ. Тэд юуны өмнө БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асар их ололт амжилтад баяр хүргэжээ. Олон талт үзэл ноцтой сорилттой тулгарч буй энэ үед Хятад улс хариуцлагатай, бүтээлч үүрэг гүйцэтгэж байна. Ши Жиньпин даргын өөр өөр улс оронд тавьсан илтгэл, хэлсэн үг Олон улсын хамтын нийгэмлэгт эерэг дохио өгсөн юм гэж тэд үзэж байна.
Ахмадын холбоог Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн санаачилгаар 2007 оны 07-р сард байгуулсан юм. Энэ нь олон улс орны улс төрийн удирдагч асан, олон улсын байгууллагын тэргүүн асан хүмүүсээс бүрддэг, зөрчил маргаан, ядуурал, өвчин зэрэг дэлхий чанартай асуудлыг зохицуулах зорилготой байгууллага юм.
