ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан ядуурлыг бууруулах ажилд чухал заавар гаргаж, цаг нь яаралтай, үүрэг нь хүнд байдалд шаргуу идэвхтэй ажиллан, нийт иргэдээрээ сэтгэл нэгтэй байж, ядуурлыг бууруулах ажлын бүх талын ялалт байгуулах ёстой гэв.
Тэрээр хэлэхдээ, ядуурлыг бууруулах ажлын ялалт байгуулах нь дундаж чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, "Хоёр зууны зорилт"-ыг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Шат бүрийн намын хороо болон захиргаа энэ ажлыг улс төрийн үүргээ болгож, төвөөс нэгдэлтэй тохируулах, муж нь гол хариуцах, хот шянь бодитой хэрэгжүүлэх механизмыг эрчимжүүлэн, нам захиргааны гол албан хариуцлагатны үүргийг чангатгана. Намын төв хорооноос тогтоосон зорилт стандартыг баримталж, үндсэн арга бодлогыг хэрэгжүүлэн, нэн ядуу нутгийн эмзэг давхаргад гол анхаарал хандуулна. Зүүн баруун бүсийн ядууралтай тэмцэх хамтын ажиллагаа болон нам засгийн байгууллагын тогтсон цэгт туслахыг гүнзгийрүүлж, нийгмийн олон салбарынхан тус ажилд оролцох идэвхт чанарыг дайчилна гэв.
ХКН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян мөн цохолбор хийсэн байна.
