solongonews
Ли Кэчян Сингапурын хэвлэлд нийтлэл гаргав
2018-11-12 17:28
Ли Кэчян Сингапурын хэвлэлд нийтлэл гаргав.

2018 оны 11-р сарын 12-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын “Ляньхэ Заобао” зэрэг гол гол хэвлэлд “Нээлттэй хамтын ажиллагаа, шинэ бүтээмжтэй хөгжил, ирээдүй улам сайхан болно” сэдэвт нэр бүхий нийтлэлээ гаргажээ. Одоо та бүхэнд нийтлэлийн агуулгыг хүргэе.

Нээлттэй хамтын ажиллагаа, шинэ бүтээмжтэй хөгжил, ирээдүй улам сайхан болно

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян

Сингапур бол өвөрмөц татах хүчтэй орон гэж олон хүн ярьдаг. Учир нь үзэсгэлэнт сайхан байгаль, “цэцэрлэгт улс” гэж алдаршсантай холбоотой төдийгүй, мөн Сингапур улсыг байгуулсан цаг хугацаа тийм ч урт биш, байгалийн нөхцөл, нөөц баялаг дутагдах зэрэг бэрхшээлийг даван туулж, банк санхүү, ачаа  тээврийн дэлхийн хамгийн чухал төв болон хөгжиж чадсантай холбоотой. Энэ удаа миний бие Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын хувиар Сингапурт анх удаа хөл тавих гэж байгаа учраас сэтгэл өндөр, ихээхэн найдлага тавьж байна. Би Хятадын ард түмнээс Сингапурын ард түмэнд хандсан найрсаг, чин сэтгэлийн мэндчилгээг сэтгэлдээ тээн очих болно.

Хятад, Сингапур нягт харилцаатай, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой урагшилж байна. Ши Жиньпин дарга 2015 онд Сингапурт төрийн айлчлал хийж, хоёр орон цаг үетэйгээ хамт урагшлах иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосон билээ. Энэ удаагийн айлчлалаар Сингапурын талтай хамт хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг улам ахин дэвшүүлэхийг хүсэж байна.

Бид Хятад улсын санаачилсан "Бүс ба зам" стратеги ба Сингапурын хөгжлийн стратегийг улам сайн уялдуулж, дэд бүтцийн түншлэл, банк санхүүгийн тулгуур, гурван талын хамтын ажиллагаа зэрэг гурван том индрийг хамтын хичээл зүтгэлээр цогцлоон байгуулж, Сүжөүгийн аж үйлдвэрийн парк, Тяньжиний экологийн хотхон, Чүнчиний стратегийн дэд бүтцийн түншлэлийн үлгэр жишээ төсөл чанартай хөгжихийг түргэтгэн, “хуурай зам, тэнгисийн шинэ зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна. Намайг энэ удаа Сингапурт айлчлах хугацаанд, хоёр орон Хятад, Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурна. Энэ нь хоёр талт худалдааг хялбарчлах түвшнийг ихээхэн дээшлүүлнэ. Сингапурын компаниуд Хятад дахь хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, хамтдаа хөгжихийг Хятадын тал дэмжинэ гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл