Соёлын өвийн хамгаалалтын форум 9-р сарын 5-ны өдөр Бээжинд зохиогдов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй оролцож үг хэлжээ.
Гадаад дотоодын төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлэхдээ, Ази тив бол хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг. Азийн янз бүрийн орны соёлын өв нь Азийн урт удаан түүхийн үнэт гэрч төдийгүй Азийн соёлын шинж чанарыг хадгалж байдаг чухал холбоос юм. Энэ нь Азийн бүх орны ард түмэн хамтдаа хамгаалж, үеэс үед уламжлах залгамжлах ёстой юм. Энэхүү форум нь Ши Жиньпингийн дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэх чухал индэр юм. Энэ нь Азийн орнуудын найз нөхдийн соёл иргэншлийг харж хандах, бие биенээсээ суралцах, хамтран ажиллах, хөгжих нийтлэг хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Соёлын өв нь хүн төрөлхтний соёл иргэншлийн олон ургалч хөгжлийн чухал ололт бөгөөд соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах чухал зууч болох юм. Азийн улс орнуудын хэвлэлийнхэн соёлын өвийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин, Азийн олон ургалч соёлын сурталчлагч, хянагч, ахиулагч болж, дэлхийн хэмжээнд соёлын өвийг залгамжлан хөгжүүлэх, тэрчлэн холбогдох олон улсын хамтын ажиллагааг ахиулагч байх ёстой.
Уг форумыг Хятадын Өдрийн Сонины хороо, Үндэсний Соёл эртний эдлэлийн тэнхим, Азийн мэдээллийн холбоо хамтран зохион байгуулав. Форумд Азийн мэдээллийн холбоо, соёлын өвийг хамгаалах гадаад дотоодын холбогдох байгууллагууд, Хятадад суугаа Элчин сайдын яамд, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургуулиудын төлөөлөл гээд нийт 200 гаруй хүн оролцжээ. Азийн мэдээллийн холбоо нь 1999 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн 20 улс орны 22 гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс бүрджээ. Одоогоор дэлхийн хамгийн идэвхтэй олон улс орны хэвлэл мэдээллийн холбоонуудын нэг юм.
