БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин 1-р сарын 11-нд Монголын талын дээд удирдлагууд гадаадын дипломат удирдлагуудад зориулж зохион байгуулсан сар шинийн уулзалтад оролцов. Уулзалтын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар тус тус Элчин сайд Шин Хайминтай Хятад Монголын харилцааны хөгжлийн талаар дотно яриа өргүүлсэн.

Монголын талын дээд удирдлагууд Хятадын ард түмэнд шинэ оны мэнд дэвшүүлээд хэлсэн үгэндээ, Монгол Хятад хоёр улс нь мөнхийн хөршүүд. Монголын тал Монгол Хятадын харилцааг өндрөөр чухалчилдаг бөгөөд Хятадтай харилцах харилцаагаа Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон үздэг. Хятадын талын хэрэгжүүлж буй элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хөрш орнуудын гадаад харилцааны үзэл санаа Монгол Улсын хөгжилд маш олон бодит дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд үүнд Монголын тал талархалтай байна. Шинэ ондоо Монголын тал улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг бүхий л салбарт Хятадын талтай тасралтгүй харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хоёр улсын ард түмэнд илүү их бодит үр ашгийг нь хүртээх болно гэлээ.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Хятад Улсын хаврын баяр Монгол Улсын Цагаан сарын баяр удахгүй тохиох гэж буй энэ үед, миний бие Монголын Улсын ард түмэн нь эрүүл энх, айл өрх нь аз жаргалтай байж мал сүрэг нь арвин их өсөж үржихийг хүсэн ерөөж байна. Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай гэж ерөөв. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс нь хоорондоо уул усаараа холбогдсон нөхөрсөг хөршүүд. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаа маш том амжилтуудад хүрсэн. Энэ шинэ жилдээ Хятадын тал Монголын талтай хамтдаа хоёр улсын удирдагч нарын хүрсэн бүхий л тохиролцоог сайтар хэрэгжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийг уялдуулах ажлыг тасралтгүй эрчимжүүлж, хоёр улсын бодит хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хоёр улсын хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, хоёр улсын ард иргэдэд бодит үр ашиг тусыг авч ирэхэд бэлэн байна гэв.
