solongonews
Ван И Зүүн Өмнөд Азийн Сингапур, Малайз, Камбожи зэрэг оронд айлчлал хийв
2023-08-15 09:18
Ван И Зүүн Өмнөд Азийн Сингапур, Малайз, Камбожи зэрэг оронд айлчлал хийв.

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 08-р сарын 14-ний өдөр хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ "08-р сарын 10-наас 13-ны өдрүүдэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Зүүн Өмнөд Азийн Сингапур, Малайз, Камбожи зэрэг оронд айлчлал хийлээ" гэжээ.

   Сингапурт айлчлах үеэр Сингапурын ерөнхий сайд Ли Шяньлүн Ван Иг хүлээн авч уулзаж, Ван И Сингапурын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Лоренс Вонг, Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан нартай тус тус уулзсан байна.

   Ван И хэлэхдээ "Энэ оны 03-р сард хоёр орны удирдагчид Хятад, Сингапурын харилцааг бүх талын өндөр чанартай, ирээдүйг харсан түншлэлийн харилцаа болгон шат ахиуллаа гэж хамтран зарласан нь хоёр орны хооронд өндөр түвшний харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээж өгсөн юм. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлаган дор, Хятад улс Сингупурын талтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны шинэ салбарыг өргөжүүлэн, олон талт үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад, Сингапурын харилцааны шинэ байр суурийг харуулахад бэлэн байна" гэв.

   Сингапурын тал Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг ахиулах шийдвэр зориг, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, "Бүс ба зам"-ын хамтарсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, хоёр орны харилцааны шинэ ирээдүйг нээх болно хэмээн илэрхийлэв.

Малайзид айлчлах үеэр Малайзын ерөнхий сайд Анвар Ван Иг хүлээн авч уулзсан бол Ван И Малайзын Гадаад хэргийн сайд Замбиритэй мөн хэлэлцээ хийсэн байна.

   Ван И хэлэхдээ "Энэ жил Хятад, Малайзын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх болно. Хятад улс Малайзын талтай хамтаар хүчин зүтгэж, хоёр орны харилцааны эрүүл, хүчтэй хөгжлийн эрч хүчийг хадгалж, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, харилцан ашигтай, хамтдаа хожих, мөн хамтдаа хөгжиж, Хятад Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэв. Малайзын тал илэрхийлэхдээ, Хятад улс бол Малайзын найдвартай сайн анд, хоёр орны харилцаа онцгой найрсаг, хоёр талын хамтын ажиллагаа эрч хүчээр дүүрэн" гэв.

   Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн чухал санаачилгыг Малайзын тал өндрөөр үнэлэн дэмжиж буйгаа илэрхийлээд:

- "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, олон салбар, бүх түвшинд хэлхээ холбоогоо бэхжүүлж, харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэжээ.

   Камбожид айлчлах үеэр Камбожийн хаан Нородом Сихамони, ерөнхий сайд Хун Сен, ерөнхий сайдаар томилогдсон Хун Манай нар Ван Итэй тус тус уулзав.

   Ван И Камбожийн бүх нийтийн сонгууль амжилттай болсонд баяр хүргээд "Хятад улс иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш, хувь заяаны хамтын цогцын хувьд Камбож өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнаж, бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг хамгаалахыг тууштай дэмжих болно. Бид Камбожийн талтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Камбожийн "алмаз зургаан талт" хамтын ажиллагааны хүрээг баяжуулж, өндөр чанартай, өндөр түвшний, өндөр стандартад нийцсэн Хятад, Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулж, Хятад Камбожийн найрамдал үеэс үед уламжлах болно" гэжээ.

   Камбожийн тал илэрхийлэхдээ Камбож, Хятад улсыг жинхэнэ стратегийн найдвартай, хүчтэй дэмжлэг хангадаг хэмээн үзэж, Камбож, Хятадын эв нэгдэл, найрамдлыг бэхжүүлэн гүнзгийрүүлэх шийдвэр зориг гуйвшгүй байна. Бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, "Камбож, Хятадын найрамдлын жил"-ийг тохиолдуулан "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын жишиг загварыг бий болгож, Камбож, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулан шинэ шат ахиулахад бэлэн байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл