solongonews
Ши Жиньпин Путин нар уулзав
2018-12-01 21:30
Ши Жиньпин Путин нар уулзав.

Орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд Буэнос-Айрес хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа.

Ши Жиньпин: Хятад, Оросын харилцааны хөгжил цагийн аяс, хоёр ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг дагадаг учраас маш их эрч хүч, хэтийн төлөвтэй юм. Энэ он гарснаас нааш хоёр талын хамтын хүчин чармайлтаар олон салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрлээ. Ирэх онд Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох тул олон тэмдэглэлт арга хэмжээ зохиож, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам бодитой амжилтад хүргэнэ. Манай хоёр орны төрийн тэргүүн нар жил бүр харилцан айлчилдаг сайхан уламжлалтай. Бидний удирдлагаар хоёр орны харилцаа улам эрчтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр тал “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой холбож, эдийн засаг, худалдаа, банк санхүү, эрчим хүч, технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн орон нутгуудын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, шинэ эрч хүчээр сэлбэх хэрэгтэй. Их хорь, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээн дэх зохицуулалтаа эрчимжүүлж, олон талт үзэл, ДХБ-ын үндсэн зарчмыг туйлбартай хамгаалж, худалдааг чөлөөтэй, хялбар болгохыг дэмжин, ивээх үзэл, ганц талт үзлийг хамтдаа эсэргүүцэх хэрэгтэй гэжээ.

Путин: Орос, Хятад хоёр дээд зиндааны хэлхээ холбоогоо нягтруулах нь чухал ач холбогдолтой юм. Өдгөө хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа илэрхий амжилт гаргаж, худалдаа түргэн өсөж, боловсруулах салбар, технологи, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа тогтвортой ахиж, том төслүүд урагштай хэрэгжин, олон улсын болон бүс нутгийн асуудлаар үр ашигтай зохицуулалт хийж байна. Хятад улстай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, нягт зохицон ажиллах замаар дэлхийн энх тайван, аюулгүй байдал, нээлттэй эдийн засгийг хамтдаа хамгаалахын төлөө Оросын тал хичээн зүтгэж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар олон улсын болон бүс нутгийн өнөөгийн асуудлаар санал солилцжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл