Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 20-нд мэдэгдэхдээ, 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн чуулга уулзалт 9-р сарын 3-4-ний өдрүүдэд Бээжинд зохиогдоно. Энэхүү уулзалт "Хамтран ажиллаж хамтдаа хөгжих, илүү нягт харилцаатай Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах" уриан дор болно.
Хятад улсын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг даргалж, холбогдох арга хэмжээнд оролцох болно. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын гишүүн орнуудын удирдагчид урилгаар форумд оролцож, Африкийн бүс нутгийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид чуулга уулзалтын холбогдох арга хэмжээнд оролцох болно гэжээ.
