Хятадын дарга Ши Жиньпин 01-р сарын 14-нд Данийн шинэ хаан X Фредерикт баярын цахилгаан илгээж,түүнийг Данийн шинэ хаанаар өргөмжлөгдсөнд нь баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин:
-74 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Данийн харилцаа ихээхэн ахиц дэвшил гаргаж,хоёр орон янз бүрийн салбарын хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч, хоёр ард түмний найрамдал улам бүр гүнзгийрсээр ирсэн.Би Хятад Данийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Хятад Данийн иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ түвшинд хүргэж, хоёр ард түмэнд илүү их ашиг авчрахын тулд Х Фредерик хаантай хамтран ажиллахад бэлэн байна.
Мөн өдөр Ши Жиньпин Данийн хатан хаан асан II Маргретет мэндчилгээ дэвшүүлэв.
