БРИКС-ийн удирдагчдын 15-р дээд хэмжээний уулзалт 08-р сарын 23-ны үдээс өмнө Йоханнесбург хотноо боллоо. Хурлыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Лула, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (онлайнаар) хуралд оролцжээ. Таван орны удирдагчид "БРИКС ба Африк: Түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан өсөлтөө дэмжин, тогтвортой хөгжлийг биелүүлж, багтаамжтай олон талт хамтын ажиллагааг бэхжүүлье" сэдвийн хүрээнд БРИКС-ийн хамтын ажиллагаа болон харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлуудын талаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн нийтлэг ойлголтод хүрэв.
Дарга Ши Жиньпин "Хөгжлийн төлөө эв нэгдэн хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа зоригтой ухамсарлан энх тайвныг дэмжье" хэмээх гарчигтай чухал үг хэлэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Өнөөдөр дэлхий өөрчлөлтийн шинэ үе рүү орж байна. БРИКС-ийн орнууд бол олон улсын төлөв загварыг бүтээгч чухал хүчин юм. БРИКС-ийн хамтын ажиллагаа нь өмнөхөө цаашид залгамжлан ирээдүйгээ нээх, уулын адилаар мэрийн урагшлах зангилаа шатанд байна.
——Бид эдийн засаг худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх хэрэгтэй.
——Бид улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энх тайван амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй.
——Бид хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, соёл иргэншлийн солилцоогоо ахиулах хэрэгтэй.
——Бид шударга ёсыг баримтлан, глобал засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй.
БРИКС-ийн түншүүдтэй хамтдаа хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан, стратегийн түншлэлийн харилцаагаа чангатгаж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БРИКС-ийн үүрэг хариуцлагаар хамтын сорилтын эсрэг тэмцэж, БРИКС-ийн үүрэглэсэн үүрэг зорилтоор сайн сайхан ирээдүйг нээн бүтээж, орчин үеийн хөгжлийг зорин хамтдаа урагшлахад Хятадын тал бэлэн байна гэсэн байна.
