Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятад Америкийн их дээд сургууль солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны найрсаг харилцаанд хүч нэмэрлэхийг дэмжиж Америкийн Кийн их сургуулийн захирал Рамон Реполлетад илгээсэн хариу захидалдаа онцолжээ.
Ши Жиньпин захидалдаа, миний бие 2006 онд Кийн их сургуульд очиж Хятад Америкийн Вэньжөү- Кийн их сургууль байгуулах гарын үсэг зурах ёслолд оролцож байв. Хоёр талын зүтгэлээр Вэньжөү-Кийн их сургууль маш сайн ажиллаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны жишиг төсөл болсонд баяртай байна. Хятад Америкийн харилцаа ард иргэддээ үр өгөөж өгөөд зогсохгүй хүн төрөлхтний хувь заяаны холбоотой. Боловсролын салбарын хамтын ажиллагаа Хятад, Америкийн иргэд, тэр тусмаа залуус бие биеэ харилцан ойлгож мэдэхэд тустай. Вэньжөү-Кийн их сургуультай илүү ойр хамтарч, Америкийн оюутнуудыг Хятадад сургахыг дэмжинэ гэж та захидалдаа бичжээ. Үүнийг би бас сайшааж байна. Их дээд сургуулиудын харилцаагаар дамжуулан Хятадын тухай сайн ойлголттой америк залуус, мөн Америкийн тухай сайн ойлголттой хятад залуусыг сургаж, хоёр орны найрсаг харилцаанд хүч нэмэрлэхийг хүсэж байна.
Эрхэм захирал таныг болон Америкийн боловсролын салбарын зүтгэлтнүүдийг Хятадад айлчлахыг урьж байна. Кийн их сургуулийн захирал асан доктор Фарахид миний мэндчилгээг уламжлан өгнө үү гэж Ши Жиньпин хариу захидалдаа бичжээ.
2006 оны тавдугаар сард, тухай үед Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн даргын алба хашиж байсан Ши Жиньпин Вэньжөү- Кийн их сургуулийг байгуулалцаж байсан түүхтэй юм. Одоогоор нийт 4500 орчим магистр, докторын оюутан суралцаж байна.
