Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум өнөө маргаашийн /14-15-ны/ өдрүүдэд Бээжинд болж байна. Хүн бүр эрхээ бүрэн эдлэх нь хүний нийгмийн хэрэгцээ юм. Шинэ эринд орсноос хойш хүний эрхийг дээдэлж, хамгаалах талаар Ши Жиньпин дарга олон чухал илтгэл нийтлүүлсэн нь илүү шударга, эрх тэгш, зүй зохистой, багтаамжтай дэлхийн хүний эрхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Дэлхий дахины хүний эрхийн засаглалын дээд хэмжээний форум Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд 100 шахам улс орон, олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын агентлагуудын 300 гаруй хятад, гадаадын зочид уригдан оролцож байна.
Форумын сэдэв нь "Эрх тэгш байдал, хамтын ажиллагаа, хөгжил: Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр баталсны гуч дахь жилийн ой ба дэлхий дахины хүний эрхийн засаглал" болно. Форумд нээлтийн ёслол, пленарын хуралдаанаас гадна "Олон улсын хамтын ажиллагаа ба дэлхий нийтийн хүний эрхийн засаглал", "Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга ба хөгжлийн эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх нь", "Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга ба хүний эрхийг хамгаалах", "НҮБ-ын Хүний эрхийн механизм ба дэлхий дахины хүний эрхийн засаглал", "Дижитал эрин үе дэх хүний эрхийн хамгаалал" зэрэг сэдвээр 5 дэд форум зохион байгуулах юм.
