solongonews
Хятад, Америкийн залуучуудын солилцооны арга хэмжээнд баярын захидал илгээв
2024-06-24 18:09
Хятад, Америкийн залуучуудын солилцооны арга хэмжээнд баярын захидал илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин  06-р сарын 24-нд энэ оны Хятад, Америкийн залуучуудын солилцооны долоо хоног "Гүлиний хувь барилдлага" арга хэмжээнд баярын захидал илгээв.

 Ши Жиньпин хэлэхдээ: Зуун жил дамнасан Гүлиний хувь барилдлага бол Хятад Америкийн ард түмний найрсаг харилцааны нэгэн сайхан үлгэр жишээ болно. Хятад Америкийн олон салбаруудын залуучууд Фүжөүд цугларч, Гүлиний тухай үүх түүхийг эргэн санаж, Гүлиний хувь барилдлагыг өвлөн уламжилж, Хятад, АНУ-ын ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болно.

 Ши Жиньпин хэлэхдээ: Залуучууд хамгийн эрч хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг бөгөөд Хятад, Америкийн харилцааны ирээдүй залуучуудад бий. Та бүхнийг гүнзгий харилцан солилцож, нөхөрлөлийг нэмэгдүүлж, харилцан туслалцаж, Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн өнцөг булан бүрээс энх тайвныг байгуулж, ахиц дэвшил, хөгжил цэцэглэлтийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл