Дарга Ши Жиньпин ХКН-ын ХIХ их хурал дээр тавьсан илтгэлдээ: Хятад улс ногоон үйлдвэрлэл хэрэглээний тухай хуулийн засаглал, бодлогын чиглэлийг хурдтай гаргаж, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулсан орчил хөгжлийн эдийн засгийн систем байгуулж боловсронгуй болгоно.
Ногоон банк санхүүг хөгжүүлж, агаар мандал, ус, хөрс зэргийг бохирдлоос сэргийлж, бохирдол ялгаруулах стандартыг баримтлан дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй оролцож, байгаль орчны асуудлыг бүх талаар зохицуулна.
Экологийн чухал системийг хамгаалан сэргээх төслийг хэрэгжүүлж, зах зээлийн аргаар олон ургальч экологийн нөхөн олговор өгөх механизм байгуулна. Үндэсний байгалийн нөөцийн удирдлага, байгаль экологийн хяналтыг удирдах байгууллага байгуулах болно.
Үндэсний нутаг дэвсгэрийг нээн хөгжүүлж хамгаалах тогтолцоо байгуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр гол болгосон экологийн хамгаалалтын систем байгуулах болно гэсэн байна.
Экологийг хамгаалж, ногоон Хятад орныг бүтээн байгуулна
2017-10-20 21:36
Экологийг хамгаалж, ногоон Хятад орныг бүтээн байгуулна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
