solongonews
Ши Жиньпин Мароккогийн ерөнхий сайдтай уулзав  
2018-09-06 17:21
Ши Жиньпин Мароккогийн ерөнхий сайдтай уулзав  

Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд АИХ-ын ордонд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Мароккогийн ерөнхий сайд Саад Эддин Отманитай уулзлаа.
Ши Жиньпин: Хятад, Мароккогийн харилцаа эртний уламжлалтай. Хятад, Марокко дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ боломжийг ашиглан, Мароккотой хамт, хоёр орны стратегийн түншийн харилцааг шинэ түвшинд гарган, улам хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мароккогийн тал улс орныхоо тогтвортой байдлыг хамгаалж, эдийн засаг, нийгмээ хөгжүүлэхийн төлөө гаргасан хүчин зүтгэлийг Хятад улс урьдын адил дэмжиж, Марокког Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтын чухал түнш хэмээн үзэж байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн томоохон асуудлаарх зөвшилцлөө эрчимжүүлж, хоёр орон, хөгжиж буй орнуудын хамтын эрх ашгийг хамгаалах ёстой гэжээ.
Отмани: Дэлхийн энх тайван, тогтвортой байдал, улс орнуудын ард түмний аз жаргалын төлөө Хятадын гаргасан хүчин зүтгэлийг Марокко өндрөөр үнэлдэг. Хятад улс бол олон улсын талбар дахь чухал идэвхтэй хүчин юм. Энэ удаагийн Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтыг Хятад улс амжилттай зохион байгууллаа. Энэ нь Африкийн ирээдүйд маш чухал ач холбогдолтой. Мөн дээд уулзалтын үеэр Ши Жиньпин дарга ажил хэрэгч илтгэл тавьсан нь Африкт эерэг нөлөө үзүүлж, Африкийн хөгжил, Африк, Хятадын хамтын ажиллагааг дэмжих болно хэмээн онцолжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл