03-р сарын 28 бол ТӨЗО-ны сая гаруй боолын эрх чөлөөгөө олсон дурсгалт өдөр юм. ТӨЗО-ны олон үндэстний ард иргэд олон төрлийн арга хэмжээ зохион явуулж, 59 жилийн өмнө ХКН-ын удирдлагаар феодал ноёрхлын дүрмийг татан буулгаж, 1 сая гаруй боолууд чөлөөлөгдсөн өдрийг дурсан тэмдэглэжээ. Гаслан зовлонгоо эргэн санахын зэрэгцээ Төвдийн ард түмэн шинэ эрэн үед намын энэрэл хайрыг санаж, хичээн ажиллаж, ядуурлаас ангижран, хамтдаа аз жаргалтай амьдрах эрмэлзлээ илэрхийлж байлаа.
Төвдийн Шаньнань хотын Жүө Жи тосгон бол ядуурлыг бууруулж, нүүлгэн суурьшуулсан тосгон юм. Тосгоны иргэн Лүньжү 2017 оны 6-р сард уулын ядуу тосгоноос энд нүүж ирсэн юм. Лүньжүтэй адил нүүж ирсэн 104 өрх байлаа. Лүнь Жү хэлэхдээ: Энд ирээд нэг супермаркет түрээслэн ажиллуулж байна. Сардаа 2000 юаний орлоготой, эхнэр ч хүлэмжид ажиллаж өдөрт 150 юань олдог. Энэ бүхнийг нам, засгийн газраас бидэнд олгосон юм гэжээ.
1 сая боол чөлөөлөгдсөний 10 дахь дурсгалт өдөртэй холбогдуулан, ТӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, өөртөө засах орны дарга Чи Жала: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэмжлэгээр, ТӨЗО 530 мянган ядуу иргэдийг ядуурлаас ангижруулж, хөгжлийн чанар өндөр, хурдтай шинэ шилжилт хийлээ. Хуучин Төвдөд орчин үеийн ач холбогдол бүхий сургууль, эм эмнэлэг, авто зам байгаагүй, шинжлэх ухаан технологи бүр ч үгүй байлаа. Өнөөдөр Төвдийн хот хөдөө шинэ дүр төрхтэй болж, орчин үеийн тоног төхөөрөмж өдөр ирэх тусмаа нэмэгдэж байгаа бөгөөд хил хязгаар, буйд бөглүү тосгонд ч хөдөлгөөнт төлбөр тооцоог ашиглах болжээ. ТӨЗО-ны маргааш бүр илүү сайн сайхан болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Төвдийн ард иргэд боолуудыг чөлөөлсөн дурсгалт өдрийг тэмдэглэв
2018-03-28 20:15
Төвдийн ард иргэд боолуудыг чөлөөлсөн дурсгалт өдрийг тэмдэглэв.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
