Орон нутгийн цагаар 01-р сарын 28-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Бангкок хотноо Тайландын ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Бамбитай жил бүр зөвлөлдөх уулзалт хийв.
Ван И:
- Хятад, Тайланд хоёр сайн хөрш, сайн найзууд, сайн түншүүд. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, мөн Тайландын вант улсын хаан Маха Важиралонгкорнын төрсөн өдөр тохиож байна. Ирэх онд Хятад, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр улс тус тусын хөгжилд шинэ боломж, шинэ ололт амжилт, Хятад Тайландын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтад тулгарч байна. Хятад улс хамтын ирээдүйтэй, илүү тогтвортой, хөгжин цэцэглэсэн Хятад, Тайландын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, бүх салбарт бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна.
Мөн Ван И “Хятад Тайланд хоёр улс цаашид дээд түвшний солилцоог бэхжүүлж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг хамтран төлөвлөх ёстой. Хоёр тал “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг өндөр чанартай дэмжин Хятад, Тайландын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Хятад-Лаос-Тайландын уялдаа холбоог хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг аль болох түргэн шуурхай өрнүүлэх ёстой.Харилцан ашигтай хамтын ажиллагаанд анхаарч, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах ёстой. Хоёр орны хооронд харилцан визээс чөлөөлсөн төрийн бодлогыг сайн ашиглаж,ард түмний солилцоог бэхжүүлнэ. Хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын жуулчдын аюулгүй байдлыг хангах, онлайн мөрийтэй тоглоом, цахим залилан зэрэг олон улсын гэмт хэргийг хамтран таслан зогсоож, бүс нутгийн үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах бодит арга хэмжээ авах ёстой.
Бамби:
- Өнгөрсөн онд ерөнхий сайд Сайтагийн Хятадад хийсэн айлчлалын чухал үр дүн болсон Тайланд, Хятадын гадаад хэргийн сайд нарын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Тайланд, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл болон хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн Хятад улстай найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тайландын тал ихээхэн ач холбогдол өгч байна. Түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тайландын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайваний талтай албан ёсны ямар нэгэн солилцоо хийдэггүй. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой билээ. Тайланд, Хятадын харилцааны хөгжил нь хоёр улс харилцан итгэлцэл өндөртэй,жаргал зовлонгоо хуваалцаж, гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгосонд суурилсан байна. Тайландын тал баяр наадмыг төлөвлөх, хүн ам, соёлын солилцоог бэхжүүлэх, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хоёр талын харилцааг илүү их хөгжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Тайландын тал дэлхийн тогтвортой байдлыг хадгалах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж бий томоохон орон болсон Хятадын оруулсан эерэг хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улсад гадаад харилцааны төв ажлын чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж байна. Дарга Ши Жиньпиний дипломат үзэл бодол цаг үетэйгээ хөл нийлэн, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай ч нийцэж байдаг. Тайланд улс дарга Ши Жиньпиний цаашид адил тэгш, эмх цэгцтэй олон талт дэлхий ертөнц, эдийн засгийн даяарчлалыг дэмжихтэй санал нэг байна. Олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятадтай хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн гурван санаачилгыг хэрэгжүүлэх талаар бодит хамтын ажиллагааг явуулж, "Бүс ба зам" санаачилгыг хамтдаа бүтээн байгуулж, олон талт үзлийг дэмжиж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалахад бэлэн байна.
Уулзалтын дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар энгийн паспорт эзэмшигчдэд харилцан виз чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
