solongonews
Ши Жиньпин дэлхийн дижитал худалдааны II яармагт баярын захидал илгээв
2023-11-23 11:37
Ши Жиньпин дэлхийн дижитал худалдааны II яармагт баярын захидал илгээв.

        Ши Жиньпин дарга Дэлхийн дижитал худалдааны II яармагт баяр хүргэж, 11-р сарын 23-нд захидал илгээв.

        Ши Жиньпин дарга "Одоогоор дэлхийн дижитал худалдаа эрчимтэй хөгжиж, олон улсын худалдааны шинэ тод цэг болж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын эдийн засаг, худалдааны өндөр стандарт дүрэм журамд идэвхтэй нийцэж, дижитал худалдааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэн сайжруулж, дижитал худалдааны шинэчлэл, шинэлэг хөгжлийг ахиулж, Хятадын шинэ хөгжлийг дагаад дэлхий дахинд шинэ боломжийг тасралтгүй олгож байна. Талууд дэлхийн дижитал худалдааны экспо платформыг бүрэн ашиглаж, хамтын ажиллагаагаа хэлэлцэн, хөгжлийг хамтдаа ахиулж, үр дүнгээ хуваалцаж, дижитал худалдааг хамтын хөгжлийн шинэ хөдөлгүүр болгон, дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч оруулахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Мөн өдөр Жэжян мужийн Ханжөү хотод "Дэлхий ертөнцийг холбосон дижитал худалдаа, бизнес" гэх уриан дор "Дэлхийн дижитал худалдааны II яармаг" нээгдэж, Жэжян мужийн Ардын засгийн газар, Худалдааны яам хамтран ивээн тэтгэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл