solongonews
Гадаадын нам, улс төрчид ХIХ их хуралд баяр хүргэв
2017-10-23 10:35

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын ХIХ их хурал нээгдэж буйг тохиолдуулан зарим гадаад орны улс төрийн нам, байгууллагууд цахилгаан утас, захидал ирүүлж их хуралд баяр хүргэлээ.

        Норвегийн  Хөдөлмөрийн намын дарга Жонас Гахр Сторе баярын захидалдаа:

  Хятад улс шинэ эринд  олон нийтийн анхаарлыг татсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтад хүрсэн юм. Хятад улс уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай сорилтыг үр ашигтай зохицуулж, олон талт хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг урагшлуулан,  элбэг баян үр дүнд хүрэхийг Норвегийн тал хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.

Францын Бүгд  Найрамдах Намын ерөнхий нарийн бичгийн дарга Аккроер баярын захидалдаа:

  ХУIII их хурлаас хойш ХКН энх тайвныг ахиулах, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах багц чухал бодлого хэрэгжүүлсэн. ХКН-ын ХIХ  их хурал хоёр орны харилцааны хөгжлийг улам ахиулахыг хүсэж байна  гэж хэллээ.

Украйны Украйн-Хятадын  харилцааны нийгэмлэгийн хүндэт дарга, тус улсын анхны ерөнхийлөгч Леонид Кравчук баярын захидалдаа:

   Сүүлийн 5 жил Хятад улс дотоод бодлого, гадаад харилцааны талаар илэрхий амжилт гаргасан юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжил, дэлхийн энх тайвныг ахиулахад тустай хэмээн тэмдэглэсэн байна.

Латин Америкийн улс төрийн  намуудын байнгын их хурлын дарга Пичадуо баярын захидалдаа:

  ХКН-ын удирдагчид  олон улсын төлөв байдлын гүнзгий өөрчлөлтөд хичээл зүтгэлээр хандаж, Хятад улсыг  хөгжил, дэвшлийн төв болгосон юм. ХКН-ын ХIХ их хурал нэгэнтээ гаргасан амжилтаа дүгнэн,  Хятад улсын хөгжлийн үйл явцыг төлөвлөн, улс орнуудын ард түмэнтэй хамтран  ажиллах, хамтдаа амжилтад хүрэх, эв нэгдэлтэй байх явдалд анхаарал тавих болно  гэж бичсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл