ХКН-ын ХIХ их хурал Хятад улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан, шинэ цаг үед шилжин орох, шинэ аян замыг эхлүүлэх, шинэ түүхийг бичих их хурал. Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг Намын урт хугацаагаар баримтлах үзэл санаа болгоход чухал их ач холбогдолтой юм гэж Хөлөнбуйр хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Чинь И хэлэв.
Цинь И онцлохдоо: Хөлөнбуйр хот Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны Х удаагийн сонгуулийн IV бүгд хурлын төлөвлөгөөний дагуу ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг суралцаж ухуулан, өнөөгийн болон ирээдүйн хэсэг хугацааны улс төрийн тэргүүн чухал үүргээ болгоно. Гүнзгий суралцан нарийн ойлгох дээр анхаарал хандуулан, бодитоор хэрэгжүүлж, шинэ амжилт тогтоох тал дээр хичээн зүтгэж, стандартад нийцүүлэх талыг баримтална. ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг тууштай болгох стратеги бодлогыг гүнзгийрүүлэн найдвартай болгохоор хичээн ажиллана гэжээ.
