
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 03 дугаар сарын 05-ны өдөр эхэллээ. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцсэн байна.
Төлөөлөгчид Ардын Их Хурлын Танхимд цугларч, өнгөрсөн нэг жилийн нутаг усны өөрчлөлт, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны байдал зэргийг Ши Жиньпин даргад мэдүүлэхээр догдолсон сэтгэлээ дарж ядан хүлээлээ.
Ши Жиньпин дарга орж ирэхэд хүмүүс босож зогсон угтан авлаа. Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний төлөөлөгч Мэйхуа Ши Жиньпин даргад цэнхэр хадаг барьж, ӨМӨЗО-ы дарга удирдлага болон бүх ард иргэдийн өмнөөс намын төв хороо болон Ши Жиньпин даргад хүндэтгэл дэвшүүлэв.
Зан Жишинь, Юй Лишинь зэрэг төлөөлөгчдөөс санал сануулгаа дурдлаа. Ши Жиньпин дарга төлөөлөгчдийн ярихыг хянамгай сайхан сонсож төлөөлөгчтэй асуудлыг хөндөн ярилцлаа.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх стратегийн тогтоон барих хүчийг өөрчлөхгүй
- Ши Жиньпин дарга бидэнд экологийн орчныг сайн хамгаалж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн тогтоон барих хүчийг чангатгах хэрэгтэй гэж шаардсан байдаг. Энэ нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн гэж Хөлөнбуйр хотоос ирсэн Юй Лишинь төлөөлөгч ярив.
Хөлөнбуйр хот экологийн том хот, Хятад улсын умардын экологийн аюулгүй халхавчийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Төлөөлөгч Юй Лишинь Хөлөнбуйр хотын гол болгон хэрэгжүүлсэн экологийг хамгаалж сэргээх гурван том төслийг танилцуулсан байна.
Ши Жиньпин дарга 2009 онд Хөлөнбуйр хотод хүрсэн юм. Тухайн үед Ши Жиньпин дарга ойн хамгаалагчдын амьдралын талаар асууж анхаарлаа хандуулж байсан юм.
Хөлөнбуйрт ойн баялгийг хамгаалах төсөл хэрэгжүүлснээр ойн аж ахуй эрхэлж байсан 26 мянга 300 ажилчин мод тайрахгүй болж, хамгаалах ажилд шилжсэн талаар Хөлөнбуйр хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь танилцуулж байхад нь Ши Жиньпин: - Эдгээр ажилчдын амьдрал ахуйг хэрхэн тохируулсан тухай асууж байлаа. Хөлөнбуйр хот нь экологийн орчны хамгаалалт болон бүтээн байгуулалтыг сайн хийж, Хятад улсын умардын номин ногоон байгалийг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлнэ гэдгээ ч илэрхийллээ.
Жао Жянтао төлөөлөгчийн дурдсан ховор шорооны аж үйлдвэрийг хөгжүүлэх санал нь Ши Жиньпин даргын хариуг авлаа. Ши Жинпинь дарга холбогдох байгууллага нэгж ховор шорооны аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг анхааралдаа авч сайн хийх хэрэгтэй гэжээ.
Орчин үеийн эрчим хүний эдийн засгийн ажлыг сайн хийнэ
Ши Жиньпин дарга 2014 онд Өвөр Монголд ажиллаж байхдаа Өвөр Монголыг “Нүүрс малтах, нүүрс худалдах, ховор шороо малтах, ховор шороо худалдах” бүдүүлэг хэлбэрээр нөөц баялгаа нээж хөгжүүлэх загвараа шинэчлэх хэрэгтэй гэж шаарджээ.
Гүн Минжүө төлөөлөгч Өвөр Монголын эрчим хүчний эдийн засгийн хөгжлийн байдлыг нарийн танилцуулсан ба тэрээр
- Бид Ши Жиньпин даргын шаардлагын дагуу Өвөр Монголын орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн ажлыг сайн хийнэ гэлээ.
Багийн ард иргэдээ уриалан жаргалтай амьдарна
Төлөөлөгч Жан Жишинь багийнхаа нөөц баялагт түшиглэн, ард иргэдээ удирдан махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлэх ба төхөөрөмжит тариалан хөгжүүлэх хоёр том аж үйлдвэрийн хөгжилд оролцуулж байгаа юм. Ши Жиньпин дарга багийн иргэдийн орлогын байдал, аж ахуйн ашиг орлого, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын талаар нарийн тайлбар авсан байна.
“Малчдыг уриалан чинээлэг амьдралтай болгох” асуудлаар БХАТИХ-ын төлөөлөгч монгол үндэстэн Ү Юньбө үг хэлж, нутагтаа үхэр тэжээх хоршоо байгуулж, 5 жилийн турш тэжээж бордохоос эхлээд нядалж боловсруулах, борлуулах, гуанз ресторан ажиллуулах зэрэг аж үйлдвэрийн хэлхээсийг бүрдүүлж, орон нутгийн болон эргэн тойрны бүртгэгдээд байсан ядуу өрхийг ядуурлаас ангижруулсан талаар танилцуулжээ.
Хэлэлцүүлгийн дараа Ү Юньбө сэтгүүлчдэд ярилцлага өгч: - Ши Жиньпин дарга миний хэлэхийг маш нямбай сонсож байсан. Миний асуултад хариулж, манай хоршоог сайшаасан бөгөөд ийм хоршоог илүү байгуулж, энэ загвараар ажиллахыг дэмжиж, тогтвортой хөгжлөө баталгаажуулах ёстой гэсэн юм гэжээ.
