БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 20-ны өдөр Индонезийн Ерөнхийлөгч Зокод эмгэнэлийн цахилгаан илгээж, тус улсын Папуа мужид үерийн гамшиг болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.
Ши Жиньпин дарга захидалдаа:
- Сүүлийн үед Индонезийн Папуа мужид болсон үерийн гамшгийн улмаас олон хүн эндэж, эд хөрөнгө ихээр сүйдсэн явдалд Би Хятадын Засгийн газар болон ард иргэдийг төлөөлж, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс Зоко ерөнхийлөгч болон үерийн гамшигт амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж байна.
Индонезийн гамшигт өртсөн иргэдийн төлөө бид ч мөн сэтгэл зовж байна. Зоко Ерөнхийлөгч болон Индонезийн Засгийн газрын удирдлагаар тус орны ард иргэд тулж ирсэн гамшгийг ялан давж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэж бичсэн байна.
