solongonews
БНХАУ-ын хамгийн анхны ”Найрамдал” медаль гардуулах арга хэмжээ өнөөдөр болно
2018-06-08 12:32
Ши Жиньпин даргын зөвшөөрлөөр БНХАУ-ын ”Найрамдал” медаль гардуулах ёслол өнөөдөр буюу 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах болно гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

"Найрамдал” медаль нь “БНАХУ-ын Үндэсний медаль болон Үндэсний хүндэт цол олгох тухай” хууль дүрмийн дагуу Хятадын орчин үеийн социалист нийгмийн бүтээн байгуулалт, Хятад, гадаад орнуудын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог аж. Энэхүү БНХАУ-ын "Найрамдал” медаль байгуулах нь Хятад, гадаад орнуудын хоорондын нөхөрсөг харилцааны жишээч загварыг бий болгож, нөхөрсөг харилцаа, энх тайван, шударга ёсны үндсэн үзэл баримтлалыг дэлхийн хүмүүст танилцуулан, дэлхийн хүмүүсийн Хятадын тухай ойлголтыг сайжруулахад зорилго тавьсан байна.

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимын Алтан танхимд хамгийн анхны БНХАУ-ын "Найрамдал” медалийг гардуулах болно. Төв телевиз зэрэг хэвлэл мэдээллийнхэн медаль гардуулах ёслолд шууд нэвтрүүлэг хийх болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл