solongonews
Ши Жиньпин Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ
2023-10-10 11:11
Ши Жиньпин Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 09-нд Ардын Их Хурлын Танхимд Америкийн Конгрессын Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Америкийн харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа мөн юм. Хятад, Америк хэрхэн ойлголцох нь хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаг тодорхойлно. Хятад улс Хятад, Америкийн амжилт нь бие биенийхээ хувьд сорилт гэхээсээ илүү боломж гэж үзэж ирсэн. Хятад, АНУ хоёр эдийн засгийн хувьд гүнзгий нэгдсэн, бие биенийхээ хөгжлийн үр шимийг хүртэж чадна гэж бодож байна. Дэлхий дахинд цар тахал өвчний дараах сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятад, Америкийн хамтын ажиллагааг шаардаж байна. Хоёр том гүрний хувьд Хятад, Америк хоёр том гүрнүүдийн оюун ухаан, алсын хараа, үүрэг хариуцлагыг харуулах ёстой. Нэн ч түүх, ард түмэн, дэлхий ертөнцийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хандлагатайгаар бид Хятад, Америкийн харилцааг зөв зохистой шийдвэрлэж, бие биенээ хүндэтгэж, эв найртай байж, ялалт байгуулсан хамтын ажиллагаанд хүрч, хоёр ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, хүний нийгмийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой" гэжээ.

Чак Шумер хэлэхдээ "Хятад улсад зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, халуун дотноор хүлээн авсанд Хятадын талд талархал илэрхийлэв. Энэ удаагийн аяллаар дамжуулан Хятадын хөгжлийн эрч хүч, чадавхыг бидэнд мэдрүүлсэн. Мөн Хятад,Америкийн харилцаатай холбоотой асуудлаар өөрсдийн үзэл бодол, санал бодлоо танилцуулж, Америк, Хятадын харилцааны тогтвортой хөгжил нь АНУ, Хятадын хувьд ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд нөлөөлж байна.Хятадын хөгжил, цэцэглэлт Америкийн ард түмэнд ашигтай. Америкийн тал Хятадтай зөрчил гаргахыг эрмэлздэггүй, Хятадаас задрахыг хүсдэггүй, нээлттэй, илэн далангүй, харилцан хүндэтгэх сэтгэлгээгээр Хятадтай харилцаж, хоёр талын харилцааг хариуцлагатайгаар зохицуулж, Америк,Хятадын харилцааны тогтвортой хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Америк, Хятад улстай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, мансууруулах бодис наймаалахтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг шийдвэрлэх асуудлаар харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Зохиогч: ЯН ИЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл