ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн дарга Ши Жиньпин 02-р сарын 25-нд Бээжин хотноо Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн II хурлыг хуралдуулж, чухал үг хэллээ.
Тэрээр: - Бүх талын ажлыг тогтвортой өөрчилж хөгжүүлэхэд хуулийн засаглал зайлшгүй хэрэгтэй. Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх тусам хуулийн засаглалыг чангатгахыг өөрчлөлт нээлтийн 40 жилийн туршлага бидэнд заасан. Хуулийн засаглалын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулахад хууль тогтоох ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх, өөрчлөлт хөгжилд баталгаа өгч, эв зүйтэй, тогтвортой нийгмийн орчин бий болгож, гадаадтай холбогдох хуулийн засаглалын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өөрчлөлт хөгжлийг тогтвортой дэмжих ажилд хуулийн засаглалын эерэг орчин бүрдүүлэх ёстой гэж онцолжээ.
Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн II хурал боллоо
2019-02-27 17:23
Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн II хурал болсон байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
