Нэгдүгээр сарын 31-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, спорт зэрэг салбар, нийгмийн анхан шатны төлөөлөгчидтэй уулзаж, “Засгийн газрын ажлын тайлан”-гийн талаар хүмүүсийн саналыг сонссон байна.
Уулзалтын үеэр, 9 төлөөлөгч өөр өөрсдийн ажил амьдралтайгаа холбон олон талаас үзэл бодлоо илэрхийлсэн байна.
- Ли Кэчян: Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага дор манай улсын нийгмийн олон салбарын ажил үйлс чухал чухал амжилт гаргасан. Одоо бид хөгжлийн энэ нааштай хандлагыг үргэлжлэн хадгалъя гэвэл эрхбиш иргэдийнхээ оюун ухаан, хүч чадлыг улам сайжруулж, тэдний хамгийн их анхаарал хандуулж буй ашиг сонирхлын асуудлыг улам сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс та бүхэн санал бодлоо илэн далангүй ярьж, засгийн газрын ажлыг иргэдтэй улам ойр байлгахыг хүсэж байна гэжээ.
