Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийт 1560 хүүхдийн багтаамжтай 2 сургууль барьж байгуулах төслийн нээлтийн арга хэмжээ 3-р сарын 28-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 25-р хорооны сургуулийн хашаанд болов.

Нээлтийн энэ арга хэмжээнд, Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, Соёлын зөвлөх Ли Вэй, Монгол Улс дахь “Жүнхуа” Бизнес Холбооны тэргүүн Ян Шяочи, “Бээжин констракшн” компанийн ерөнхий захирлын орлогч Чан Юнчүнь, Монголын талаас УИХ-ын гигүүн бөгөөд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, СЯ, БХБЯ, Улаанбаатар хотын захиргааны холбогдох удирдлагууд болон Хятад Монгол хоёр талын барилгын инженер ажилчид жич хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 100 гаруй хүн оролцжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нээлийн арга хэмжээн дээр, БНХАУ-ын Засгийн газар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс нээлтийн энэ арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа юуны өмнө илэрхийлж, эдгээр барилгын ажлыг 1 жилд багтаан дуусгах бөгөөд 3 дахь ээлжийн төслийг 05-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсоныг мэдэгдлээ.

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, Хятад Монгол хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, биеийн тамир спорт зэрэг олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалаар Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам их өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа элчин сайд Шин Хаймин илэрхийлжээ.

Шин Хаймин: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд өнөөдөр барилга угсралтын ажлаа эхлүүлж буй сургуулиуд 1 жилийн дараа ашиглалтанд орсноор, Улаанбаатар хотын хүүхдүүд тав тухтай, олон улсын стандартад нийцсэн орчинд суралцах боломжтой юм. Энэ бол Хятад улсын баримталж буй “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх” дипломат үзэл ойлголтын бодит илэрэл юм. БНХАУ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тусламж дэмжлэг үзүүлж, Хятад, Монгол хоёр орон болон хоёр ард түмэн хоорондын найрамдалд хувь нэмэр оруулна гэлээ.

Монгол Улсын УИХ-ын гигүүн бөгөөд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалттай орчин үеийн шийдэлтэй сургуулийн барилга угсралтын ажил эхэлж буйд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс БНХАУ-ын Засгийн газар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминд хандан баярлаж байгаагаа илэрхийлж, нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаагийн улмаас 10 мянган хүүхэд 3 ээлжинд хичээллэж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгино-Хайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт нийт 5 сургууль барьж байгуулснаар, 4120 хүүхэд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм гэж тэмдэглэв.
Тус арга хэмжээний үеэр, Сонгино-Хайрхан дүүргийн сурагчид дуу хөгжмийн онцлог үзүүлбэр тоглолтууд тоглож сонирхуулсан байна.

Эдүгээ, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо 21 сургууль, 7 цэцэрлэг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Эхний ээлжинд Сонгино-Хайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640, 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль барьж байгуулах бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Бээжин констракшн” компани тендерт шалгарчээ. Бусад сургууль, цэцэрлэгүүдийг Хан-Уул, Чингэлтэй, Налайх зэрэг дүүргүүдэд барьж байгуулах бөгөөд тэдгээр барилгын ажлыг мөн “Бээжин констракшн” компани гүйцэтгэх аж.
Монгол Улсын Нийслэлийн Боловсролын газрын албаны хүмүүсийн таницуулснаас үзвэл, Сонгино-Хайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд баригдах 2 сургууль нь Кембриджийн сургалттай байх бөгөөд багш сурагчдыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар тэд төлөвлөж байгаа юм байна.
