solongonews
Үндэсний эв нэгдлийн цэцгийг улам бүр гялалзуулна
2023-08-31 09:16
Үндэсний эв нэгдлийн цэцгийг улам бүр гялалзуулна.

ӨМӨЗО-ы Х удаагийн Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадам 07-р сарын 13-нд Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн хэдэн өдрийн турш ӨМӨЗО-ы 12 аймаг, хотын төлөөлөгчид Улаанцав хотод цуглаж, эв нэгдэлтэй урагшаа тэмүүлэх "Найрал хөгжим"-ийг хамтдаа тоглож, Хятад үндэстний агуу эв нэгдлийг харууллаа. Энэ жилийн наадамд бөх барилдах, морин уралдаан, тэмээний уралдаан зэрэг 15 тэмцээн ба тэмээн бөмбөг, шагай зэрэг дөрвөн үзүүлбэрийн арга хэмжээнд 1700 гаруй тамирчид гайхамшигтай ур чадвараар өрсөлдөн баялаг утга агуулга бүхий хөгжил дэвшил, эв нэгдэлтэй хамтын ажиллагааг бүрэн харуулсан юм.

   ӨМӨЗО-ы Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадам нь 1985 оноос хойш 10 удаа амжилттай зохион байгуулагдаж байна. 38 жилийн турш 10 дахь удаа зохион байгуулагдаж буй энэхүү спортын наадам нь ӨМӨЗО-ы бүх үндэстэн ястны  иргэдийн хичээл зүтгэл, хөгжил дэвшлийг харуулж байгаа юм. Бүх үндэстэн ястны охид, хөвгүүд маань үндэсний өвөрмөц зан заншил, ардын спортын хэв маягаа тайзнаа үзүүлж, үндэсний эв нэгдлийн жинхэнэ дүр зураг болж, Хятадын мөрөөдлийг хамтдаа бүтээлцэнэ.

   ӨМӨЗО-ы Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадам нь бүс нутаг даяар өргөн хүрээг хамарсан олон нийтийн спортын арга хэмжээ юм. Энэхүү наадам ӨМӨЗО-д Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх үйл ажиллагаа, Өвөр Монголын бүх үндэстний ард иргэдийн өргөн цар хүрээнд бие биетэйгээ танилцан найзлахад түлхэц үзүүлэх чухал индэр бөгөөд Өвөр Монгол дахь соёлын хөгжил дэвшил, эдийн засгийн хөгжил, үндэстэн ястны эв нэгдэл, нийгмийн эв нэгдлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

   Тэмцээнд ур ухаан хүч чадлаараа өрсөлдөж, тэмцээний дараа сайхан танилцаж найзлан, үндэсний эв нэгдэл, баяр баясгалангийн дууг хамтдаа дуулна.

- Тэмцээний үеэр үшүгийн өрсөлдөгч болон бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжиж, бусад аймаг, хотуудаас ирсэн төлөөлөгч, оролцогч нартай сайн найз болсон гэж Хянган аймгийн төлөөлөгчдийн багийн үшүгийн тамирчин Чэнь Же ярилаа.

- Энэ наадамд оролцох нь маш том нэр төрийн хэрэг. Би бусад аймаг, хотын тамирчдаас туршлага солилцож, суралцахаас гадна нэг хүсэл бодолтой найз нөхөдтэй болж, их зүйлийг олж авлаа гэж Ордосын төлөөлөгчдийн багийн тэвэг өшиглөгч Анлия ярьсан юм.

07-р сарын 11-ний орой зохион байгуулсан үндэстний их урлагийн тоглолтонд олон аймаг, хотын олон үндэстний иргэд дуулан бүжиглэж, олон төрлийн соёлын арга хэмжээг хуваалцлаа. "Баясгалант Хөлөнбуйр", "Бугатай хотын дуулал", "Үзэсгэлэнт Улаанхад нутаг таныг хүлээж байна", "Сарны дээрх Бортохой" зэрэг тоглолтыг ӨМӨЗО-ы 12 аймаг, хотын уран бүтээлчид үзэгч түмэнд өргөн барьж, нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэлээ.

ӨМӨЗО-ы Намын хорооны Нэгдсэн фронтын хэлтсийн орлогч дарга, ӨМӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Гао Заньшэн:

- Энэ удаагийн наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах явцад Хятадын үндэстний  хамтын цогцын бүтээн байгуулалтыг бэхжүүлсэн ололт амжилтуудыг төвлөрсөн байдлаар харуулж, үндэстний ард түмний эв найрамдалтай хөгжил, бүх үндэстэн ястны уламжлалт спортын соёлын агуу сэтгэл татам, эрч хүчтэй байдал, үндэстний ард түмэн нэг гэр бүл болж, бие биеэ харж хандах гүн гүнзгий нөхөрлөлийг харуулсан гэлээ.

Энэ нь бүх үндэстэн ястны ард түмний эв нэгдэл, тэдний үзэл баримтлалыг дэмжих, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө шинэ нөхцөл байдлыг цогц байдлаар нээхэд эерэг үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.

Хятадын спортын гайхамшигт уламжлалыг сайжруулж, спортын наадмын үзэл баримтлалыг бадраан, шинэ эхлэх цэг дээр Өвөр Монгол Хятадын үндэстний хамтын цогцын ухамсраар гол шугам болгон, "Улам өндөр, улам хурдан, илүү хүчирхэг, эв нэгдэлтэй" гэсэн спортын үзэл баримтлалыг өндөр чанартай хөгжлийн төлөөх шавхагдашгүй хөдөлгөгч хүч болгон хувиргаж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд даалгасан таван том ажлыг дуусгах, жишиг ӨЗО-ыг цогцоор нь бүтээн байгуулахад шинэ, илүү их хувь нэмэр оруулж байна.

Хэдийгээр наадмын хугацаа богино ч гэсэн Өвөр Монголын үндэстнүүдийн өргөн харилцаа, эв нэгдлийн сэтгэл хөдөлгөм үйл хэрэг үргэлжилсээр байна. ӨМӨЗО-ы 24 сая гаруй хүн бие биедээ тусалж, эвлэлдэн нэгдэж, Хятадын үндэсний хамтын цогцын ухамсраар гол шугам болгон авч, Хятад хэв маягтай модернизацад Өвөр Монголын шинэ хуудсыг бичихээр хичээн зүтгэнэ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл