solongonews
Ван Ян төлөөлөгчдийн багаа дагуулан үзэсгэлэнтэй танилцав
2018-12-11 16:53
Ван Ян төлөөлөгчдийн багаа дагуулан үзэсгэлэнтэй танилцав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн бөгөөд УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Ван Ян 12 дугаар сарын 10-нд төв хорооны төлөөлөгчдийг ахлан Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнтэй танилцав.
Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нь хайр халамж, тойм байдал, үйл явц, амжилт бүтээл, хэтийн төлөв гэсэн 5 хэсгээс бүрдэж, Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хороо Гуаншигийн үндэстнүүдийн ард иргэдийг халамжилж, намын үндэстний бодлого, үндэстний цөөнхийн нутгийн өөртөө засах дүрмийн давуу талыг харуулж, Өөртөө Засах Орон байгуулагдсан 60 жил, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн турш эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи зэрэг олон талд гаргасан амжилтыг олон өнцгөөс харуулж, Гуаншигийн үндэстнүүдийн ард түмэн сэтгэлээ холбон, бие биедээ тусалж, хамтдаа хичээн зүтгэж буй агуу их практикийг бүх талаар үзүүллээ.
БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО нь  намын төв хорооны удирдлага дор, ард түмнийхээ хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийг дэмжин, улс орны хөгжил дэвшил, түүхэн өөрчлөлтийг бий болгохын төлөө шаргуу ажилласан юм.

Үзэсгэлэн үзэх үеэр Ван Ян, Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ы ядуурлыг бууруулах, нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх, ерөнхий хүч илт дээшилж, ардын амьжиргаа сайжирч буйг бүрэн гүйцэд нотолсон байна.
Төв хорооны төлөөлөгчдийн багийн дэд дарга Сүнь Чүньлань, Еөүчуань, Баатар, Мяо Хуа зэрэг удирдлагууд болон Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ы удирдлагууд үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл