
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21-нд Манила хотод Филиппиний Үндэсний хурлын дээд, доод танхимын дарга Сото, Арроз нартай уулзав.
Ши Жиньпин: Хууль тогтоох байгууллагын найрсаг солилцоо бол Хятад, Филиппиний харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Одоо хоёр орны харилцаа түүхэн шинэ өндөрлөгт гарч, хөгжлийн саруул ирээдүйтэй байна. Хятад, Филиппиний харилцаанд улам их үүрэг гүйцэтгэн, харилцан туршлага хуримтлуулж, засаглах туршлага солилцохоо эрчимжүүлэн, олон хэлбэрийн хамтын ажиллагаа өрнүүлж, олон улс, бүс нутгийн парламентын байгууллага дахь зохицуулалтаа нягтруулан, хоёр орны харилцааны хөгжилд дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Филиппиний засгийн газар Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжиж, хоёр орны боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, Хятад, Филиппиний харилцааны иргэний үндэс суурийг бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хятад бол Филиппиний эдийн засгийн хөгжлийн чухал түнш, Филиппиний хөгжилд үзүүлсэн Хятадын дэмжлэгт талархаж байна. Мөн нийгэм, эдийн засгаа түргэн хөгжүүлсэн Хятадын туршлагаас суралцаж, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоо, хоёр ард түмний ашиг сонирхлыг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Филиппин, Хятадын харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны өндөрлөгт хүргэж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийг зорьж буй Дутертегийн засгийн газрыг дэмжинэ. Хятадын хууль тогтоох байгууллагатай солилцоогоо эрчимжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна гэж Сото, Арроз нар илэрхийлжээ.
