Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 12-ны өдөр Америк-Хятадын нисэхийн өвийн сангийн дарга Жефф Грин болон “Нисдэг барс” бүлгийн Америкийн агаарын хүчний ахмад дайчид Мойер, МакМуллен нарт хариу захидал илгээжээ.
Ши Жиньпин захидалдаа, "Америк-Хятадын нисэхийн өвийн сан, “нисдэг барс”-ын ахмад дайчдын түүх нь хоёр оронд домог болж, Америкийн өсвөр үеийн олон мянган залуус “нисдэг барс найрамдлын сургууль ба залуусын манлайлал" хөтөлбөрт хамрагдаж, мөн “нисдэг барс” бүлгийн 500 гаруй ахмад дайчид, тэдний ар гэрийн олон зуун хүн Хятадад зочилсонд миний бие баяртай байна. Түүхийг эргэн сөхвөл, Японы милитаризмын эсрэг тэмцэлд Хятад, Америкийн ард иргэд хатуу бэрхийг даван туулж, гүн зузаан нөхөрлөлийн түүх бүтээсэн юм. Хятад Америк хоёр орон их гүрний хувьд дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтдаа хожих ёстой" гэжээ.
Америк-Хятадын нисэхийн өвийн сан 1998 онд байгуулагдсан бөгөөд Хятад, Америкийн агаарын тээврийн түүхэн үйл явдлын талаар судалгаа хийх болон бусад арга хэлбэрээр энэхүү үйлсийг дэмжих зорилготой Америкийн төрийн бус байгууллага юм.
