2013 оны 10-р сарын 03-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезод 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтаар байгуулах санаачилгыг дурдаж, мөн 09-р сард Казахстанд торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах санаачилга дурдав. "Бүс ба зам" санаачилга орнуудын хөгжилд тавьж буй хамтын хүсэл найдлагад нийцэж, 5 жилийн турш дэлхийг засах загварыг хайх шинэ индэр болж байна гэж хүмүүс үнэлж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: "Бүс ба зам" санаачилга эдийн загийн хамтын ажиллагаанд холбогдох төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулж дэлхийн эдийн засгийн хөгжлийн загварыг сайжруулж, улс орныг засах, дэлхийг засах замыг ахиулж байна гэв.
Их Британийн Кембрижийн их сургуулийн улс төр олон улсын харилцааны дээд сургуулийн ахлах судлаач Мартин Жак: "Бүс ба зам" санаачилга болон түүний төслүүд нь Хятад орны шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулах илэрхийлэл бөгөөд Хятад улс өвөрмөц арга хэлбэрээр олон талт хүрээнд глобалчлал болон дэлхийг засах асуудлыг шийдвэрлэхээр гаргаж буй хүчин чармайлтыг харуулж байна гэв.
