solongonews
Ши Жиньпин “Бүс ба зам” оюуны өмчийн дээд уулзалтад баярын захидал илгээв
2018-08-28 16:40
“Бүс ба зам” оюуны өмчийн дээд түвшний уулзалт 2018” арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр Бээжин хотноо нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд баярын захидал илгээсэн байна.

““Бүс ба зам” оюуны өмчийн дээд түвшний уулзалт 2018” арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр Бээжин хотноо нээгдэв. 

Ши Жиньпин хэлэхдээ:

- Хятад улс нь торгоны замын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхээр “Бүс ба зам” санаачилгыг дурдан, холбогдох улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ хүртэн, мөн гайхалтай үр дүнд хүрлээ. Бид цаашдаа мөн олон талуудтай хамтдаа урагшилж, хамтран ажиллаж, хамтдаа бүтээн, хамтаар ашиг хүртэх үзэл баримтлалыг барьж, “Бүс ба зам”-ыг энхийн зам, хөгжлийн зам, нээлттэй зам, шинийг бүтээх зам, соёл иргэншлийн зам болгон бүтээн байгуулж, "Торгоны зам"-ын үзэл баримтлалыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр мөн:

-Оюуны өмчийн систем нь "Бүс ба зам" хамтын бүтээн байгуулалтыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг шударга хэрэгжүүлж, хууль тогтоомжийн дагуу бүх аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн эрхийг хамгаалан, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлж байна. Уулзалтад оролцогч бүх талууд харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрч, оюуны өмчийн эрхийг илүү үр дүнтэй хамгаалж, ашиглахыг дэмжин, шинэлэг замыг хамтдаа бүтээж, бүх улс орны ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллах болно гэдэгт итгэж байна гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл