solongonews
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 2019 оны Хятадын эдийн засгийн ажлыг дүгнэв
2018-12-14 21:33
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 2019 оны Хятадын эдийн засгийн ажлыг дүгнэв.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 2019 оны Хятадын эдийн засгийн ажлын талаар голлон ярилцжээ. Дэлхийн эдийн засгийн орчин ээдрээтэй, сорилт тулгарч буй өнөөгийн нөхцөлд Хятадын эдийн засгийн хөгжил ямар байх нь Хятадын дотоодын асуудал төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч чухал нөлөө үзүүлнэ. Хурлын агуулгаас гурван үгийг онцолж байна:

Нэг. Тогтвортой хөгжил

ХКН-ын XIX хурлаар тогтвортой байдлыг урьтал болгон хөгжихийг онцолж, Хятад улс энэ жил гадаад нөхцөл байдалд зохицуулан, бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлж, ард иргэдэд илүү их үр ашиг хүртээх болно. 2019 онд улс тунхагласны 90 жилийн ой болох бөгөөд ХКН-ын бүх нийтээр чинээлэг нийгэмд шилжин орох, зуун жилийн төлөвлөгөөний шийдвэрлэх он учраас тогтвортой хөгжил илүү их шаардагдаж байна.

Хурлаар ажлын байраар хангах, банк санхүү, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урьдчилсан төсөөлөл зэргийг тогтвортой байлгаж, эдийн засгийн эрүүл хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, тогтвортой байдлыг стратегийн түвшинд авч үзнэ гэжээ. Олон улсад худалдааны маргаан хурцдаж, эдийн засгийн өсөлтөд тогтворгүй байдал нэмэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд Хятад улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулах нь зайлшгүй юм.

Хоёр. Чансаатай хөгжил

11-р сарын эхээр Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын олон улсын импортын анхдугаар экспод хэлсэн үгэндээ: Олон улсын болон дотоодын эдийн засгийн байдлаас үзвэл Хятадын эдийн засгийн хөгжилд ч зөрчил, асуудал бий. Зарим салбарт тогтворгүй байдал, сорилт нэмэгдэж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл тулгарч байна. Гэвч ерөнхийд нь авч үзвэл эдгээр асуудал бол хөгжлийн явцад зайлшгүй тохиох сорилт учраас бид идэвхтэй арга хэмжээ авсан нь нэгэнт үр дүнгээ өгч эхэлж байна гэжээ.

Ши Жиньпин даргын хэлсэн арга хэмжээ гэдэг нь чансаатай хөгжлийг ахиулах тухай яриа юм. 2019 онд Хятад улс чансаатай хөгжлийг ахиулж, ард иргэддээ улам аюулгүй, аз жаргалтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлнэ гэжээ. Ирэх жил эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх зэрэг гурван том үүрэг, үйлдвэрлэл, дотоодын зах зээл, хөдөө тосгоны хөгжил, бүс нутгийн уялдаа, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, иргэний амьжиргаа зэрэг 7 ажлыг гол болгоно гэж тус хуралд заажээ.

Гурав. Өөрийн үйл хэргээ гуйвшгүй хэрэгжүүлнэ
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ жил тохиож, Хятад улс илүү нээлттэй байх цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэллээ. Үүнд өргөн хэрэглээний 1449 төрлийн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн 1585 бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх зэрэг багтаж байна. Санхүү, авто машин, нисэх онгоц, хөлөг онгоц зэрэг салбарт цаашид илүү нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Дэлхийн банкны тайлангаас үзвэл Хятадын бизнесийн орчны жагсаалт 30 байраар урагш ахижээ. Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нийт 57.8 тэрбум ам.долларын худалдаа хийж, Хятадын зах зээлийг дэлхийд таниулж чаджээ.
Өөрчлөлт нээлт бол Хятадын хоёр дахь хувьсгал, Хятадыг хөгжүүлээд зогсохгүй дэлхийн хөгжилд ч хувь нэмэр оруулсан юм. 2019 онд Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь чуулга уулзалт, Хятадын олон улсын импортын 2-р экспог зохион байгуулж, Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтаар бий болгосон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх зэрэг томоохон үйл хэрэг, боломж нөхцөл бүрдүүлнэ. Хятад улс энэ боломжийг ашиглан, өөрийн үйл хэргээ итгэлтэйгээр, гуйвшгүй хэрэгжүүлэх болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл