Дөрөвдүгээр сарын 16-нд Хятадын Чюшы сэтгүүлийн найм дахь дугаарт Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний “Соёлын өвийг хамгаалан уламжилж, Хятадын шилдэг уламжлалт соёлыг хөгжүүлье” өгүүлэл нийтлэгдлээ. Ши Жиньпин даргын 2013 оны наймдугаар сараас 2023 оны есдүгээр сарын хоорондын холбогдох чухал өгүүллүүдийн тойм эмхтгэл юм.
Хятадын соёл иргэншил урт удаан түүхтэй бөгөөд хэзээ ч тасарч байгаагүй бөгөөд агуу үндэстнийг төлөвшүүлж байгааг тус өгүүлэлд онцлон тэмдэглэжээ. Соёлын эд зүйлс, соёлын өв нь Хятад үндэстний ген, цусыг мөн бөгөөд Хятадын шилдэг соёл иргэншлийн орлуулшгүй нөөц юм. Энэ нь зөвхөн бидний үеийнхэнд төдийгүй хойч үеийнхэнд ч холбогдоно. Төрийн хамгаалалтыг нэн түрүүнд чандлан сахих, менежментийг бэхжүүлэх, үнэ цэнийг олборлох, үр ашигтай ашиглах, соёлын эд зүйлсийг хамгаалахад нь гаргах талаар намын Төв хорооны ажлын шаардлагыг ухамсартайгаар хэрэгжүүлэх, соёлын үл хөдлөх эд өлгийн зүйлийг хамгаалах, ашиглах, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх түвшинг цогцоор нь сайжруулах шаардлагатай байна гэж онцолжээ.
