solongonews
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн хөгжил, засаглалын VII форум болж байна
2024-07-02 11:06
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн хөгжил, засаглалын VII форум болж байна.

        Дэлхийн шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн хөгжил, засаглалын VII форум 07-р сарын 2-3-ны өдрүүдэд Гуанши Жуан үндэсний өөртөө засах орны Наннин хотод болж байна.Энэхүү форум нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Хятадын үндэсний шинжлэх ухаан технологийн хурал, үндэсний шинжлэх ухаан,технологийн шагнал гардуулах хурал, хоёр академийн академич нарын хуралд тавьсан чухал илтгэлүүдийг гүнзгийрүүлэн судлан хэрэгжүүлэхэд зорилго тавьж,мөн нээлттэй, хүртээмжтэй шинжлэх ухаан, технологийн инновацын экосистемийг бий болгох, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын нийгэмлэгийн нээлттэй байдал, итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ юм.

      “Нээлттэй засаглал,хамтаар ашиг хүртье” урины дор болж буй уг форумд дотоод, гадаадын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг, олон улсын байгууллагын тэргүүнүүд, улс орон даяарх нийгэмлэгүүдийн тэргүүнүүд, шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгүүдийн судалгааны мэргэжилтнүүд оролцож байна.Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгүүдийн засаглалын үр ашгийг дээшлүүлэх, боловсон хүчнийг сургах,шинэ бүтээмжтэй хүчийг чадавхжуулах зэрэг тал дээр шинэ загвар, шинэ замыг хамтдаа эрэлхийлж, нээлттэй засаглал, хамтын хөгжил цэцэглэлт бүхий дэлхийн шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгүүдийн хөгжлийн шинэ загварыг хамтдаа бий болгохоор зорьсон байна.

        Форумын үеэр үндсэн илтгэл, тусгай яриа хэлэлцээ, шинжлэх ухаан, технологийн хамтын нийгэмлэгийн засаглалын асуудлаарх хаалттай уулзалт, залуучуудын шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт форум, Хятад, АСЕАН-ы шинжлэх ухаан, технологийн хамтын нийгэмлэгийн нэгдсэн хөгжлийн форум зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.Дэлхийн шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн хөгжил, засаглалын форум зургаан удаа амжилттай зохион байгуулагдаж, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үр өгөөжтэй үр дүнд хүрсэн нь харилцан туршлага солилцох, харилцан суралцах чухал талбар болсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл