
Хятад улсад шинээр дэлгэрч буй энэ баяраар Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юаний хайр дурлалын тухай дуулгая.
Ээж аавыгаа ачлан хүндэлж, эхнэр хүүхдээ хайрлан хамгаалах нь гэр бүлийн аз жаргал хэмээн Ши Жиньпин чухалчлан үздэг. Тэрээр гэргий Пэн Ли-Юантайгаа хайр дурлалаа холбон, ханийн заяа түшээд, ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хайртай хосууд”-ын үлгэр жишээ болж байна.

Чи минь байгаа болохоор хайр төрдөг
1987 оны 09-р сард Ши Жиньпин Пэн Ли-Юань нар гэрлэсэн ч хуримын ёслол гэж хийгээгүй. Харин ажлын хамт олон, сайн найзуудаа урин энгийн зоог барьсан бөгөөд баярын чихрээ ч ёслолоос өмнөхөн худалдаж аваад найзууддаа тарааж билээ. Бие биеэ хайрлан түшихэд сэтгэл дүүрэн байдаг. Үүнийг жинхэнэ аз жаргал гэж хэлнэ биз ээ.

Бие биеэ дурсан санах нь жинхэнэ хайр
Гэрлэсний дараа Ши Жиньпин удирдлагын хувиар байнга гадуур ажил албанд явдаг. Гэргий Пэн Ли-Юань ч цэрэг армийн алдарт дуучин хүн болохоор байнга тайлан тоглолтод оролцдог. Тэд байнга хамт байж чадахгүй ч сэтгэлдээ тээж явдаг хосууд. Ши Жиньпиний ажиллаж байсан Фүжянь муж өвөлдөө маш хүйтэн болохоор Пэн Ли-Юань түүнд гараа гарган хөнжил оёж өгч байсан бол Пэн Ли-Юань төв телевизийн сар шинийн үдэшлэгт оролцоод харихад нь Ши Жиньпин гэртээ баншаа бариад хүлээж суудаг.

Хүмүүжил сайтай гэр бүлийг байгуулах нь мөнхийн хайр
Тэд гэр бүл босгож үр хүүхэдтэй болсны дараа хүүхдээ маш хатуу сургадаг. Охиндоо “Минзэ” гэдэг нэр хайрласан нь “Ариун чигч хүн болох”-ыг нь хүсэн бэлгэдсэн юм.

Насаараа ханилах нь үнэн хайр
Удирдах албан тушаалд орсны дараа Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаньтайгаа олон арга хэмжээнд хамт оролцох болжээ. Тэдний халуун дулаан харц, үйл хөдлөл бүрд нь хайр шингэсэн байдаг болохоор хүмүүс “Ши агаа”, “Пэн аниа” гэж ёстой олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хайртай хосууд” юм даа хэмээн энхрийлэн дууддаг ажээ.


