- Маш их баярласан шүү. Би дарга Ши Жиньпиний хариу захидлыг олж авсны дараа өөрийн баярласан сэтгэлээ үгээр илэрхийн аргагүй болсон гэж Хятадын Нефтийн Их Сургуулийн (Бээжин) Туркменистаны оюутан Руохман хэлсэн байна.
Руохман Хятадын нефтийн их сургуульд суралцаж буй Төв Азийн оюутнуудыг зохион байгуулж, дарга Ши Жиньпинд захидал илгээжээ. Тэд Хятад улсад суралцаж буй байдлаа танилцуулж, хамтын ирээдүйтэй Хятад-Төв Азийн хамтын нийгэмлэг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Дарга Ши Жиньпин маш хурдан хариулна гэж тэд огт бодоогүй. Хариу захидалдаа Ши Жиньпин оюутнуудыг Хятад, Төв Азийн орнуудын найрамдал нөхөрлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж, Торгоны замын үзэл санааг урагшлуулж, Хятадын түүх, Төв Азийн түүхүүдийг сайн танилцуулж, нөхөрлөл, хамтын ажиллагааны сайн элч болж, Хятад,Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалсан байна.
29 настай Руохман Хятадын Нефтийн Их Сургуульд (Бээжин) олон жил суралцаж амьдарсан бөгөөд одоо доктор цол хамгаалахаар суралцаж байна. Руохмантай нэгэн адил Төв Азийн таван орны 200 шахам оюутан энэ сургуульд суралцдаг. Руохманы үзэж буйгаар тэрээр дарга Ши Жиньпиний захидалд дурьдсантай адил тэр өөрөө "Хятадын Төв Азитай харилцах харилцааны ашиг хүртэгч" мөн. Тэрээр Хятад улсад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байгаа бөгөөд Төв Ази, Хятадын харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулахад хүчин зүтгэл гаргана гэсэн байна.
Хятад улсад суралцаж буй Казак оюутан Муха нь Хятадын тухай ойлгох гэж Хятадад ирж суралцсан. Түүний аав нь Казахстаны Хятадын санхүүжилттэй орон нутгийн аж ахуйн нэгжид менежерээр ажиллаж байсан тул Мухад хүүхэд байхаасаа л Хятадын олон хүнтэй уулзаж ярьж байсан аж. Мухагийн сэтгэгдэлд хятад авга, аниа нар үргэлж халуун дотно, нөхөрсөг байдаг. Муха мөн Хятадын "Кун Фү"-г удаан хугацаанд сонирхдог байсан бөгөөд Хятадын түүх, соёлын тухай ч ихэд сонирхдог байв.
- Би Хятадад ирээд хэсэг хугацаа болсны дараа олон зүйлийг харж мэдэрсэн. Нутаг буцсаны дараа Хятадад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ садан төрөл, найз нартайгаа хуваалцана гэж Муха хэлсэн байна.
Дуулж, бүжиглэхдээ авьяастай Казах оюутан Алиа Хятадын Бээжин жүжигт сонирхон Хятадад ирсэн юм. Сургуулийн театрын тоглолтуудад Алиягийн Бээжин жүжгийн тоглолт ч бусад оюутнуудын бахархалд хүрсээр ирсэн.
Удахгүй Алиа бакалаврын зэргээ төгсөөд магистрын зэргээ үргэлжлүүлэн Хятадад суралцах болно. Тэрээр Хятадын уламжлалт соёлыг нэн сайтар ойлгох, өөрийн сонирхолтой газрууд, алдартай уул ус, гол мөрөнтэй үзэмжийн бүсүүдэд очих гэсэн өөрийн төлөвлөгөөтэй ажээ.
Хятад, Төв Азийн орнууд уул усаараа залгалдаж байдаг бөгөөд гүн гүнзгий нөхөрлөл, нийтлэг хувь заяатай байдаг. 2013 онд дарга Ши Жиньпин Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг дэвшүүлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад, төв Азитай харилцах харилцаа тасралтгүй шинэ түвшинд хүрч, янз бүрийн салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, хоёр талын ард түмэнд үр өгөөжөө өгсөн байна.
- Торгоны зам бол бүр урт зам. Энэ урт зам дээр Хятад, Төв Азийн ард түмнүүдийн хоорондын нөхөрлөл шингэсэн байдаг. Төв Азийн орны гадаад оюутнууд маань хятад хэлийг сайн эзэмшиж, Хятадыг ойлгож, Хятадын сэтгэл татам байдалтай илүү танилцаж, Төв Азийн найрамдлын сайн элч болно гэдэгт найдаж байна гэж гадаад оюутнуудын хятад хэлний багш болсон Шю Жүөчин өөрийн үзэл бодлоо хуваалцсан байлаа.
Сүүлийн жилүүдэд Хятадад болсон гайхалтай өөрчлөлтүүдийг Руохман нүдээрээ үзсэн байна. Хот суурингийн бүтээн байгуулалтын ажлаас эхлээд хоол хүргэлт, буухиа хүргэлтийн салбар улам тав тухтай болж буй амьдрал түүнийг үргэлж гайхшруулдаг. Тэрээр Хятадын өндөр чанартай хөгжлийн цаана байгаа нууцыг судалж, Хятадын туршлагыг илүү олон хүнд танилцуулахыг хүсэж байна гэж илэрхийлсэн байна.
Дарга Ши Жиньпин хариу захидалдаа: Хятад улс Төв Азийн орнуудтай найрсаг харилцаа тогтоохын тулд үе үеийн хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйтэй залуусыг урамшуулан хөгжүүлэхэд түшиглэдэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэ нь гадаад оюутнуудад маш их урам зориг өгсөн юм.
- Би Туркменистанд 16 жил, Хятадад 13 жил амьдарсан бөгөөд хоёр орны хувьд гүн гүнзгий мэдрэмжтэй. Би энд сурсан бүх мэдлэгээ Хятад, төв Азийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэж Руохман хэлсэн байна.
Мухагийн дүү А Янь саяхан Хятадын нефтийн их сургуульд (Бээжин) элссэн.
- Бид хоёрын Хятадад сурсан технологийн мэдлэг, бизнесийн менежментийн мэдлэг бидний төрсөн нутгаа хөгжүүлэхэд гарцаагүй тусална гэж Муха хэлсэн байна.
