solongonews
Ши Жиньпин Хонконг, Макаогийн засаг дарга нартай уулзав
2017-12-16 20:44
Энэ сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ажлаа тайлагнахаар Бээжинд ирээд байгаа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Зэн Юе-Э, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань нартай уулзжээ.

Ши Жиньпин: ХКН-ын ХIХ их хурлаар “Нэг улс хоёр систем” болон улс үндэсний эв нэгдлийг баримтлах нь шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх стратегийн үндсэн агуулга хэмээсэн нь маш чухал ач холбогдолтой юм. Энэ нь Төв хорооноос Хонконг, Макаогийн ажлыг чухалчилж буйг илэрхийлээд зогсохгүй Хонконг, Макаод хэрэгжүүлж буй “Нэг улс хоёр систем”нь урт хугацааны гуйвшгүй баримтлах бодлого юм гэдгийг батлан харууллаа гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл