solongonews
Олон нийтийн соёлын үйлчилгээний ”Нэрийн хуудас”-ыг гэрэлтүүлнэ
2023-08-21 15:35
Олон нийтийн соёлын үйлчилгээний ”Нэрийн хуудас”-ыг гэрэлтүүлнэ

    2023 оны зун бол хүсэл тэмүүллийн зун. 20 дахь удаагийн Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 07-р сарын 08-ны өдөр эхэлж, Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 20 дахь жилийн ойн баяраа угтан авлаа. 2004 онд анхны арга хэмжээгээ эхлүүлснээс хойш Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам бүх түвшинд олон мянган соёлын үйл ажиллагаа явуулж, "Урлагийн наадам, ардын баяр"-ын зорилгыг бүрэн тайлбарласаар ирсэн юм. Иргэдэд зориулсан энэхүү наадам нь Өвөр Монголын олон нийтийн соёлын үйлчилгээний "нэрийн хуудас" болсон билээ.

    20 настай Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам ид гал залуу насандаа байгаа юм. “Хөх уул, хөхөмдөг ус, аялгуут дууны аялал” сэдэвт энэхүү соёлын наадмын нээлтийн ёслолд залуу дуучид нээлтийн салхийг хагалж, Хүслэн, Мэнрань, Эргүнэ зэрэг энэ нутгаас гарсан залуу дуучид өөрсдийн уран бүтээлээ олон нийтэд сонирхуулж, Люү Жихүн, Гуань Мүсүнь зэрэг үзэгчдийн хайртай дуучид ч шинэ, хуучин дуунуудаа өргөн барьлаа. 

Урлаг, уран сайхны өндөр чанарын бүтээлүүд нэвтрүүлэх нь Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын нэг зорилго юм. Энэ жилийн соёлын наадмаар Хятадын Дуурь, бүжгийн эрдмийн театр зэрэг олон улс орны театрын сонгодог жүжиг, нөөц жүжгүүдийн талаар танилцуулсан юм.

Кино, жүжиг, дуурь, хөгжим, зургийн үзэсгэлэн, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг урлагийн олон төрлүүдийг газар дээр тоглож, мөн дэлгэн харуулсан учраас хүмүүс өөрийн гэсэн "сонирхолтой" зүйлээ олж чадсан байна. 20 жил дараалан зохиогдсон Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам нь тасралтгүй баяжуулалт, сайжруулалтаар дамжуулан өөр өөр бүлэг хүмүүсийн оюуны болон соёлын хэрэгцээг хангаж чадсан байна.

Мөн улам олон уран бүтээлчид энэ боломжийг ашиглан өөрсдийн нөлөөг өргөжүүлнэ гэж найдаж байгаа юм. Түүнчлэн Улсын дотоод, гадаадад "Чин-И" нэртэй бүжгэн жүжгийг 130 гаруй удаа тогложээ. "Чин-И" бүжгэн жүжгийн гол дүрд тоглосон Ван Ябинь энэ жил анх удаа Өвөр Монголд ирж байгаа юм. Тэрээр:

- Хятад•Өвөр Монгол тал нутгийн соёлын наадам бол соёлын нэр хүндтэй наадам юм. Энд хүрэлцэн ирсэн үзэгчид "Чин-И"-г үзэж сонирхох байх гэж найдаж байна гэж хэллээ. Энэхүү "сэтгэл хөдөлгөм" үлгэр түүх Өвөр Монголын үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Ван Ябинь бүжигчдийг удирдан тайзнаас буух үед үзэгчдийн алга ташилт зогссонгүй. Тэрээр сэтгэл догдлон:

- Би Өвөр Монголд дахин ирнэ гэж найдаж байна гэж хэлсэн юм. 

Энэхүү соёлын наадам бол мөн "Умард хил хязгаарын соёл" брэндийг эхлүүлэх тод жишээ юм. Өвөр Монголын бүжгэн жүжиг "Морьт цэрэг", бүжгийн театр "Рүжянь", яриат жүжиг "Юйлүн гудамжны No9" зэрэг утга зохиол, уран сайхны содон бүтээлүүд ч энэ соёлын наамдын тайзан дээр тоглолт хийсэн байна. Эдгээр уран зохиол, уран сайхны содон бүтээл нь Хятадын соёл, урлагийн хүчтэй уур амьсгалыг бий болгох төдийгүй, үзэгчдийн сонирхлыг татаж, Хятадын соёлын бэлгэ тэмдэг, Хятад үндэстнүүдийн дүр төрхийг тодруулсон байна. Энэ нь үзэсгэлэнт умард хил хязгаар нутгийн шинэ хэв маяг, шинэ уур амьсгал, шинэ зургийг бүрэн тайлбарласан юм. 

ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн Утга зохиол, урлагийн хэлтсийн захирал Ли Бо:

- Соёлын наадмаар дамжин Өвөр Монголын соёлын хангамжийн бүтцийг баяжуулж, сайжруулан, Хятадын соёлын онцлогтой, өв залгамжлал, шинэчлэл, хөгжлийн бүрэлдэхүүн зэргээр олон түмний аж амьдралыг баяжуулан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд даалгасан таван том ажил ба бүх чиглэлээр үлгэр жишээ үзүүлэх өөртөө засах орныг байгуулах хоёр том үүргийг биелүүлэхэд соёлын хүч чадлаар хувь нэмэр оруулна гэж хэлэв. 

2023 оны зун бол хүсэл тэмүүлэл дүүрэн сайхан зун юм. Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам тэргүүтэй бүс нутаг даяар янз бүрийн соёлын наадам 07-р сараас эхлэн өрнөж байна. 07-р сарын 28-наас 30-ны өдрийг хүртэл гурван өдөр үргэлжилсэн "Овоо тосгоны наадам" олон үзэгчдийн сонирхлыг татсан юм. Даруй өдөрт 30 мянга орчим хүн, гурван өдөрт 100 мянга орчим хүн ирж худалдан авсан тасалбарын үнэ нь 20 сая юаниас давсан гэсэн тооцоо бий. Үнэхээр гайхалтай.

Энэ зун бүс нутаг даяар дуу хөгжмийн олон наадам зохиогдож байна. Хайлар тал нутгийн хөгжмийн наадам, Монь уулын хөгжмийн наадам, Аршаан хөгжмийн наадам зэрэг. Энэ зуны наадмууд нь зах зээлийн бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг сайжруулах, орон нутгийн соёлын брэндийг таниулах "боломж" болсон юм.

Дуу хөгжмийн наадмаас гадна, хаа сайгүй янз бүрийн агуулгатай наадам ч болж байна. 07-р сарын 23-нд "Тал нутагт болзъё • Наадмаар уулзъя" 33-р аялал жуулчлалын наадам Шилийнхотод нээлтээ хийжээ. 08, 09-р сард бүс нутаг даяар наадмууд үргэлжлэн зохиогдоно. 12-р сарын 07-ны өдөр 20 дахь удаагийн Өвөр Монголын мөс, цасны наадам Хөлөнбуйр хотод зохион байгуулагдана. Уралдаан тэмцээн сонирхох, цасанд гулгах зэрэг аялал жуулчлалын тусгай төслүүдийг хэрэгжүүлж, жуулчдад зориулсан гайхамшигтай, сонирхолтой, өвөрмөц сэтгэл татам, мартагдашгүй мөс, цасны наадмыг зохион байгуулна.

"Зүүнээс баруун тийш хамтдаа хөөрөлдөж, бүтэн жилийн турш хамтдаа наадамлая" гэдэг нь Өвөр Монголын соёл аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийн зорилго юм.

"Зун болгон л баяр наадамтай, өдөр бүр баяр баягалантай байя". Энэ бол Хятад•Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын илэрхийлэл.

20 жилийн салхи бороог туулж буй Хятад• Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам нь Өвөр Монголын нийт ард түмний баяр юм. Ирээдүйд бид умард хил хязгаарын соёлд шинэ элементүүдийг оруулж, бүх үндэстнүүдийн 24 сая гаруй хөвгүүд, охидод өөрсдийн тэмцэл, бахархлаа шинэчлэхэд нь урам зориг өгч, хоёр том үүргийг гүйцэтгэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, Хятад маягийн орчин үеийн Өвөр Монголын шинэ хуудсыг бичихэд зүтгэх болно.

Зохиогч: Нийтлэл:ФЭН ЛЭЙЮЙ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл