
Хоёр орны хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын өөрчлөлт нээлт, Лаосын шинэчлэлийн үйлсийг тасралтгүй урагшлуулан сайн хөрш, сайн андын үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, Хятад-Лаосын уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, урт хугацаанд тогтвортой, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдсэн байна.

Хэлэлцээрийн явцад Ши Жиньпин дарга Лаосын талд ХКН-ын ХIХ их хурлын талаар танилцуулсан бол Лаосын тал нам, улс орныхоо хөгжлийн байдлыг танилцуулав.

Лаос улс Лаосын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй замнаж, эдийн засаг, нийгмийн ихээхэн амжилт гаргаж буйг дарга Ши Жиньпин өндрөөр үнэлсэн байна. Улмаар Бауннанг Ворчит даргаар ахлуулсан ХКН-ын Төв хорооны удирдлагаар Лаосын ард түмэн өөрчлөлтийн явцад улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж хэлэв.
Бауннанг Ворчит ХКН-ын ХIХ их хурал амжилттай болсонд баяр хүргэж, хурлын ололт амжилтыг өндрөөр үнэллээ.
