ХКН-ын Төв хорооны Тайваний асуудал эрхэлсэн албаны захирал, Төрийн зөвлөлийн Тайваний асуудал эрхэлсэн газрын захирал Сүн Тао 06-р сарын 18-ны өдөр Сяменд болсон 15-р Тэнгисийн форумд оролцохоор ирсэн Хятадын Гоминьдан намын орлогч дарга Ся Лияньтай уулзав.
Сүн Тао хэлэхдээ "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Тэнгисийн форумд их ач холбогдол өгч, онцгойлон баяр хүргэх захидал илгээж, "Улс орон сайн, ард түмэн сайн байгаа цагт л, хоёр эргийн эх орончид сайн сайхан байх болно" гэсэн зарчмыг тайлбарлан, хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжин үргэлжлүүлэн ажиллах, хоёр эргийн янз бүрийн салбарын нэгдэл, хөгжлийг гүнзгийрүүлэх, Тайваний эх орон нэгтнүүдэд ашигтай байх бодлогын саналаа мэдэгдэж, Тайваний асар олон эх орончдод анхаарал хандуулж байгааг бүрэн дүүрэн харуулсан юм. Бид ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баяр хүргэсэн захидлын санааг гүнзгийрүүлэн судалж, хэрэгжүүлэх, харилцан солилцох, хамтын ажиллагаа, нэгдсэн хөгжлийг эрчимтэй дэмжиж, Тайваний эх орон нэгтнүүдийн бодит зүйлсийг чин сэтгэлээсээ хийж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх ёстой. Бид Хятадын Гоминьдантай "92-ын зөвшилцөл"-ийг баримтлах, "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэх улс төрийн нийтлэг үндэслэл дээр, хараилцан солилцоог бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ойлголцлын харилцааг энх тайвнаар хөгжүүлж, эх орноо дахин нэгтгэх үйл явцыг урагшлуулахад бэлэн байна" гэв.
Ся Лиянь хэлэхдээ:
- "92-ын зөвшилцөл"-ийг баримтлах, "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэх нь Хятадын Гоминьданы тууштай байр суурь юм. Хоёр нам одоо байгаа улс төрийн суурин дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Ингэснээр харилцан солилцооны эерэг ашиг тус нь илүү олон энгийн иргэдэд ашигтай байж, хамтын ажиллагааг дэмжиж, хоорондын харилцааг сайхан хөгжүүлэхийг дэмжиж, хоёр эргийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах боломжтой юм" гэв.
