Ши Жиньпин Нарухитод баяр хүргэв
2019-05-02 22:04
Япон улс 04-р сарын 30-ны өдөр Токио дахь хааны оршин суугаа газар эзэн хааны ширээнээс буух ёслол үйлдэж, Акихито хаан албан ёсоор хаан ширээнээсээ буусан байна. Түүний хөвгүүн, Хунтайж Нарухито шинэ хаан болох бөгөөд Рэйва хэмээх шинэ оны цолтой болох аж. Мөн 05-р сарын 01-ний үдээс хойш хаан ширээ залгамжлах ёслол үйлдэж, Нарухито ширээ залгамжлан шинэ хаан болсон байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05 дугаар сарын 01-ний өдөр Японы шинэ эзэн хаан Нарухитод цахилгаан илгээж, хаан ширээнд суусанд нь баяр хүргэв.
Ши Жиньпин дарга захидалдаа:
- Хятад, Япон хоёр орон ойр хөрш бөгөөд найрсаг харилцааны урт удаан түүхтэй юм. Хоёр тал хамтран зүтгэж, энх тайвнаар хөгжин, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг байгуулах ёстой гэжээ.
Мөн өдөр Ши Жиньпин дарга хаан ширээгээ хүлээлгэн өгсөн Японы эзэн хаан Акихитод мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
