solongonews
Оросын судлаачид Хятадын хөгжлийн амжилтыг сайшааж байна
2017-10-26 21:59
Оросын судлаачид Хятадын хөгжлийн амжилтыг сайшааж байна.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын газар Зүүн Азийн асуудлыг голлон судалдаг бөгөөд маш олон Хятад судлаачид Хятад улс болон Орос, Хятадын харилцааг бүх  талаар гүнзгий судалдаг. Оросын судлаачид саяхан ХОУР-гаас Орост суугаа сэтгүүлч  Сүнь Жюаньд ярилцлага өгч, Хятадын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны  талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сергей Лузуанин бол Алс Дорнодын газрын дарга юм. Тэрээр: Хятад улс  одоо чинээлэг нийгмийг байгуулахаар тэмцэж буй бөгөөд 2021 оноос өмнө энэ  зорилтоо бүх талаар биелүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн 5 жилийн эдийн засгийн хөгжлийг аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг макро үзүүлэлт бүрэн харуулах төдийгүй иргэдийн амьжиргаа, орлого, нийгмийн хүртээмжийн талаар ч илэрхий сайжирсан гэжээ:

/Оросын судлаач-бичлэг 1-Сергей Лузуанин-Орос  хэлээр-Эрэгтэй/

"ХКН-ын XIX их хурал нийт ард иргэдээ  дайчлах үүрэг гүйцэтгэж, ард иргэдээ удирдан Хятадын онцлогтой социализмын  замаар замнан, эдийн засгаа хөгжүүлж, нийгмийн хүртээмжийг дээшлүүлэх болно.  Хятад улс энэ хурлаар баталсан олон шийдвэрийн дагуу улс орноо хөгжүүлж, эдийн засгаа сайжруулан, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх зэрэг стратегийн зорилт,  үүргээ биелүүлэхээр зүтгэнэ.”

Оросын Хятад судлаач Юри Тавровски: 2012 оны үеэр зарим судлаач  Хятадын эдийн засаг “хатуу газардана” гэж төсөөлж байсан боловч тоо баримтаас  үзвэл, өнгөрсөн таван жилийн турш Хятадын эдийн засаг дунд өндөр хурдаар өссөөр  иржээ. 2013-2016 оны үеэр дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт өртөг жил  бүр дунджаар 7.2 хувиар өссөн нь мөн үе дэх дэлхийн эдийн засгийн өсөлт 2.6  хувь, хөгжиж буй эдийн засгийн цогцын өсөлт 4 хувиас өндөр байсан юм. Нэг талаар  эдийн засаг нь хөгжиж, нөгөө талаар иргэдийн "түрийвч" зузаарч, ард иргэдэд  бодитой үр ашиг хүртээсэн зэргийг би бахархадаг юм гэжээ.

/Оросын судлаач-бичлэг 2- Юри Тавровски -Орос хэлээр-Эрэгтэй/

"Эдийн засаг нь жил бүрд 7.2 хувиар өсөж,  инфляц нь 2 хувь, ажилгүйдэл 5 орчим хувь байсан зэрэг үзүүлэлтээс үзвэл,  өнгөрсөн таван жилд Хятад улс илэрхий дэвшсэн юм. Энэ нь Ши Жиньпин даргын  удирдлагатай салшгүй холбоотой юм. 2016 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн  бүтээгдэхүүний нийт өртөг дэлхийн эдийн засгийн ерөнхий хэмжээний 14.8 хувийг  эзэлсэн бөгөөд 2013-2016 онд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 30  орчим хувийн хувь нэмэр оруулж, дэлхийд тэргүүлжээ.”

Алс Дорнодын газрын Улс төр судлал, төсөөллийн төвийн дарга Андрей  Виноградов: Хятад улс сүүлийн үед дотоодын олон асуудлаа шийдвэрлэж, эдийн  засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ эм эмнэлэг, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг  ихэд чухалчлан зохицуулсан. Ялангуяа сүүлийн таван жилд авилгатай тэмцэх эрч  хүчээ чангатгаж, нийгэм, улс төрийн тогтвортой байдалд маш чухал үүрэг  гүйцэтгэсэн гэжээ. Ингээд түүний ярихыг үргэлжлүүлэн сонсоно  уу.

/Оросын судлаач-Бичлэг 3- Андрей Виноградов -Орос  хэлээр-Эрэгтэй/

"Хамгийн гол нь ХКН хувьсгалын эрхэм дээд  хүслээ орхилгүй эдийн засгаа хөгжүүлж, шударга нийгмийг байгуулахын төлөө  зүтгэсээр байгаа. Авилгатай тэмцэх итгэл зориг нь Хятадын нийгмийн дотоодын  амьжиргааны хүч, өөрийгөө улам боловсронгуй болгох хүсэл тэмүүллийг харуулсан  юм.”

Одоогийн дэлхий дахинд тогтворгүй хүчин зүйл олон, энх тайван,  амгалан байдалд өрсөлдөөн сорилт тулгарсаар байна. Хятад улс идэвхтэй, эрүүл,  тогтвортой гадаад бодлогыг хэрэгжүүлж, их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, эдийн  засгийн даяаршлын урсгалыг дагаж, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө зүтгэж  байна гэж Сергей Лузуанин хэлсэн юм:

/Оросын судлаач-Бичлэг 4-Сергей Лузуанин-Орос  хэлээр-эрэгтэй/

"Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалд Орос улс маш их  анхаарал хандуулж байгаа бөгөөд дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах  үүрэг хариуцлагаа хамтаар хүлээхийг сайшааж байна. Хятадын удирдагчид Хятадын  ашиг сонирхлын төлөө ажилладаг төдийгүй мөн дэлхийн тогтвортой байдал, эдийн  засгийн хөгжлийг биелүүлэхийг хичээдэг. Тэрээр Давосын чуулга уулзалт зэрэг олон  арга хэмжээний үеэр нээлттэй, хүлээцтэй хамтран ажилласан дэлхий ертөнцийг  байгуулж, саад бэрхшээлийг арилган, худалдааны ивээх үзэл, ганцаардуулах үзлийг  орхино гэж ярьж байсан юм. Энэ бол нээлттэй, хүлээцтэй, хамтдаа хөгжихийн үндэс  суурь юм. ”

Улс орон хоорондын хамгийн тогтвортой, хамгийн боловсронгуй  харилцааны үлгэр жишиг болсон Орос, Хятадын харилцаа өнгөрсөн таван жилд улам  гүнзгийрэн хөгжлөө. Орос "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжигч, оролцогч, үр ашгийг нь хүртэгч юм. “Нэг бүс нэг зам” болон Европ, Азийн эдийн засгийн холбоог  уялдуулсан хамтын ажиллагаа улам баялаг амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж  Оросын судлаачид ярилцлагын үед хэлж  байлаа. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл