ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 28-ны өдөр Төвдийн Лхунзе сяний Юймай сумын малчин Зуга, Янзом эгч дүү хоёрт хариу захидал илгээж, тэдний эцэгтэйгээ хоёр үеэрээ эх оныхоо хилийг сахин хамгаалж суусан үйл ажиллагааг сайшаан үнэлж, урт хугацааны турш хилийг сахин, хил хязгаарыг амгалан тайван байлгахад хичээн зүтгэсээр ирсэнд баярлан талархаж буйгаа илэрхийлээд, өргөн олон малчин тариачид хилийн нутагт суурьшин, эх орноо хамгаалан, нутаг усаа сайтар бүтээн байгуулахыг уриалсан байна.
Ши Жиньпин захидалдаа: Далайн төвшнөөс 3600 гаруй метр өндөрт өргөгдсөн, бүтэн жилийн тал хувь нь цас мөсөнд хучигдсан хилийн нутагт эцэг охин хоёр үеэрээ хэдэн арван жилийг хайхралгүй эх оныхоо нутаг дэвсгэрийг сахин хамгаалсан зориг санааг бишрэн бахархаж байна. Танд, мөн урт хугацааны турш хилийн нутгийг сахин хамгаалсаар ирсэн нөхдүүдэд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна гэжээ.
Тэрээр : Та нар эх орноо хайрлаж, хилээ сахин хамгаалах зориг санаагаа цаашид уламжилж, улам олон малчдыг дайчлан, өнө үүрд ариун дагшин хилийн хамгаалагч, аз жаргалтай нутаг усны бүтээн байгуулагч байхыг хүсэж байна гэжээ.
