solongonews
Зуны 31 дэх Универсиад наадам Чендү хотод нээгдлээ
2023-07-29 23:52
Зуны 31 дэх Универсиад наадам Чендү хотод нээгдлээ

    Дэлхийн оюутнуудын зуны спортын 31 дэх Универсиад наадам 28-ны орой Сычуань мужийн Чэндү хотод сүр жавхлантай нээлтээ хийлээ. Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцож, энэ удаагийн Универсиад наадам нээгдсэнийг зарлав.

Нээлтийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн улс орнуудын удирдагчид, хүндэт зочид оролцлоо.

19 цаг 58 минутад "Энх тайван-Хувь заяаны нэгдмэл цогц" хөгжмийн дунд Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюань, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Леонц Эдер нар нээлтийн ёслолд оролцов.

   Чэндүгийн Универсиад наадмыг зохион байгуулах хорооны дарга Хуай Жиньпэн, Чэндүгийн Универсиад наадмыг зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс дэлхийн улс орон, бүс нутгаас ирсэн тамирчид, дасгалжуулагчид, техникийн албаны хүмүүс, зочид төлөөлөгчдийг халуунаар угтаж байгаагаа илэрхийлэн тэдэнд мэндчилгээ дэвшүүллээ.

    Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Леонц Эдер үг хэлж, Хятадын засгийн газар, Сычуань муж, Чэндү хот тэрчлэн бүхий л оролцогчдод хандан баяр хүргэж, тамирчдад сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.

Нээлтийн ёслолд Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон түүний гэргий Или-Янаг, Мавританийн Ерөнхийлөгч Мухаммед Газвани, Бурунди улсын Ерөнхийлөгч Эваристе Эндайшмиер, Гайанагийн Ерөнхийлөгч Илфане Али, Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили нар оролцсон байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл