solongonews
Хятадын Энх тайвны хүч, тогтвортой байдлын хүч, хөгжил дэвшлийн хүч
2024-04-01 11:22
Хятадын Энх тайвны хүч, тогтвортой байдлын хүч, хөгжил дэвшлийн хүч

        Хятадын “Хоёр чуулган” дэлхийн анхаарлыг татсаар байна. Хариуцлагатай том орны хувьд Хятад улс эмх замбараагүй байдал дунд оршдог дэлхийд итгэл найдвар, эерэг эрч хүч нэмсээр байна. Хятадын онцлогтой томоохон орны дипломат ажиллагаа нь төлөөлөгчдийн дунд яригдаж буй халуун сэдэв төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгээс өндрөөр үнэлэгдэж байна.

        Дэлхийн хэв маяг гүн гүнзгий өөрчлөгдөж, хүн төрөлхтний нийгэм олон сорилттой тулгарч байгаа энэ үед Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдэл нь дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авах шинэ замыг үргэлжлэн хангаж байгаа бөгөөд энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөөх хүчний хувьд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад үүрэг гүйцэтгэсэн гэдгээ харуулж, олон улс оронтой гар нийлэн хамтран ажиллаж, дэлхийг илүү сайн, гэрэлт ирээдүй рүү чиглүүлж байна гэж олон орны хүмүүс онцлон тэмдэглэв.

Тогтворгүй ертөнцөд итгэл нэмэрлэнэ

        XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар хэлэлцсэн засгийн газрын ажлын тайланд бид бие даасан энх тайвны гадаад бодлогыг тууштай баримтлан, энх тайвны хөгжлийн замаар тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах стратегийг тууштай хэрэгжүүлж, мөн адил тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт, бүх нийтэд ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжиж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бий болгохыг дэмжиж, ноёрхол, дээрэлхэх явдлыг эсэргүүцэж, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамгаалах ёстой гэж онцолсон байна. Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчлан, дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлтийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна.  

        Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ши Жиньпин дарга дипломатын хоёр томоохон хурлыг удирдан зохион байгуулж, олон талт гурван удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, гадаадад дөрвөн чухал айлчлал хийж, 100 гаруй удаа уулзалт, утсаар ярих үйл ажиллагаа зохион байгуулж, Төрийн тэргүүний дипломат харилцаа стратегийн удирдлагад орлуулшгүй үүрэг гүйцэтгэсэн.

Бразилийн Хятад судлалын төвийн захирал Ронни Линс:

- Хятад улс төрийн тэргүүний дипломат харилцааг идэвхтэй хэрэгжүүлж, стратегийн өндөр түвшний яриа хэлэлцээр энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа, найрамдлыг дэмжихэд шинэ түлхэц өгч байна. Хятад улс хүн төрөлхтний хөгжил дэвшлийн ерөнхий чиг хандлага өөрчлөгдөхгүй, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дипломат үзэл баримтлалыг тодорхой үйл ажиллагаанд шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш, шударга ёсыг хамгаалж байна гэж хэлсэн юм.

        Дэлхий дахиныг харахад дэлхий амар амгалан биш байна. Зуун жилийн өөрчлөлт хурдацтай явагдаж, олон улсын улс төрийн маргаан, цэргийн мөргөлдөөн олон газарт дэгдэж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын янз бүрийн заналхийлэлүүд хоорондоо давхардсан. Дэлхийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхий Хятад руу илүү анхаарлаа хандуулж байна.

        ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Санкт-Петербург дахь салбарын Эдийн засаг, удирдлагын сургуулийн дэд профессор Людмила Веселова:

- Хятад улс олон улсын болон бүс нутгийн мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахыг дэмжиж, олон талт үзэл баримтлал, энх тайван хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

        Ираны Тегераны их сургуулийн Гадаад хэл, утга зохиолын сургуулийн профессор, Хятад судлаач Хаомаите:

- Украины асуудлаар Хятад улс энх тайван, яриа хэлэлцээг дэмжихийг үргэлж шаардсаар ирсэн. Хятад улс хариуцлагатай том орны хувьд асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж байгааг улам олон баримт харуулж байна.

        Америкийн "Дэлхийн стратегийн мэдээлэл" сэтгүүлийн Цагаан ордны сурвалжлагч асан Уильям Жонс:

- Хятад улс Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн тулд шинэ ээлжийн дипломат ажиллагаа явуулж, бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байна гэж тэмдэглэсэн нь Хятад улс цаашид ч илүү энх тайван дэлхийг байгуулахыг эрчимтэй дэмжинэ гэдгийг харуулж байна гэж хэлэв.

        Энэ удаагийн Палестин-Израилийн мөргөлдөөн 100000 энгийн иргэний амь насыг хохироосон бөгөөд хүмүүнлэгийн хямрал маш ноцтой болоод байна. Хятад улс нэн даруй гал зогсоож, дайныг зогсоохыг нэн тэргүүний зорилт гэж үзэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хойшлуулж болохгүй ёс суртахууны хариуцлага болгон хангахыг чухалчилж байна. Хятад улс энх тайвныг сэргээж, хүний амь насыг аврахын төлөө шаргуу ажиллаж байгааг дэлхий нийт харлаа.

        Египетийн пирамидууд улс төр стратегийн судалгааны төвийн Азийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ахмед Кандил Палестины асуудлаарх Хятадын шударга байр суурийг өндрөөр үнэлж байна. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Ойрхи Дорнодын орнуудтай найрсаг харилцаатай бөгөөд энэхүү түгшүүртэй бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой байдлыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байна. Мөн тэрээр:

- Египет улс Палестин-Израилийн мөргөлдөөн, гал зогсоох, дайсагналыг зогсоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тал дээр Хятадтай ижил байр суурьтай байгаа бөгөөд аль болох хурдан энх тайвныг сэргээнэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Дэлхийн хөгжилд Хятадын шийдэл, хүчин чадал нэмэрлэнэ

        “Бүс ба Зам” санаачилгыг анх дэвшүүлснээс хойших 10 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа нь өнөөдөр олон улсын хамгийн алдартай нийтийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн хамгийн том олон улсын хамтын ажиллагааны платформ болж, мөн улс орны хамтын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, боломж, хөгжил цэцэглэлтийн зам болсон. Өнгөрсөн оны 10-р сард Ши Жиньпин дарга "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтын үеэр Хятад улс дараагийн найман алхмыг зарласан нь "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орж байгааг харуулж байна.

        Пакистаны Исламабад дахь Өмнөд Ази болон Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Махмуд Хасан Хан-

- "Бүс ба Зам" төсөл нь улс орнуудын хооронд "зөөлөн" болон "хатуу" холболтыг хамтран байгуулах төв, соёл иргэншлийн дунд харилцан суралцах "хайлуулагч", өндөр чанартай аж үйлдвэрийн хөгжлийн "түлхэгч" болно. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь харилцаа холбоог ахиулахаас гадна хөгжлийн олон саад бэрхшээлийг арилгаж, бүс нутаг, дэлхийн энх тайванч хөгжилд асар их ашиг тустай юм.

        Хятад Лаосын төмөр зам нь Лаосын орчин үеийн анхны төмөр зам байж, эдийн засаг, нийгмийн "давхар ургац"-ыг авчирсан бөгөөд Лаосын уулархаг бүс нутагт улам олон залуучууд уулнаас гарч, дэлхийг харах хараагаа тэлэх боломжтой болж байна. Лаосын ахлах дипломатч Сикун Бунвелэй:

- "Бүс ба Зам" санаачилга нь олон улсын болон бүс нутгийн харилцаа холбоог ахиулахад маш үр дүнтэй байсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд илэрхий байна. Хятадын олон улсын тавцан дахь байр суурь улам бүр нэмэгдэж, улам олон улс орон Хятад руу анхаарлаа хандуулж байна.

        Энэ жил "Дэлхийн өмнөд     бүс"-ийн хамтын ажиллагааны үр дүнтэй жил, Ази, Африк, Латин Америкийн эв нэгдлийн шинэ эхлэл байх болно. Хятад улс дэлхийн өмнөд бүсийн тууштай гишүүн байсаар ирсэн, одоо ч байх болно. Өмнөдийн бүх улс орнуудтай нэг хувь заяаг хуваалцаж, дэлхийн өмнөд бүсийн хөгжил, сэргэн мандалтын тулгуур нь байсаар ирсэн. Хятад улс эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт, эдийн засгийн хамарсан, хүртээмжтэй даяаршуулахыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь олон улсын нийгэмлэгийн өргөн анхаарал, дэмжлэгийг авч байна.

        "Хятад бол найдвартай түнш" гэж Шри Ланкийн эрдэмтэн Ясиру Ранаража хэлэхдээ:

- Хятад улс хөгжиж буй орнуудын дунд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны олон талт хүрээний механизмыг бий болгож, механизмаар дамжуулан улс орнуудын дунд харилцан эрх тэгш яриа хэлэлцээг дэмжиж, олон орон үр шимийг нь хүртэхийг хичээж байна.

        Сенегалын Гадаад сурвалжлагчдын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдоулае Ба:

- Хятадын өндөр чанартай хөгжил нь дэлхийд асар их боломж авчраад зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц өгч байна. Хятадын хөгжил нь Хятадтай холбоотой төдийгүй бас дэлхийн хөгжилтэй холбоотой юм гэж хэллээ.

        Америкийн нэрт эдийн засагч, Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс:

        Хятадын технологийн дэвшил, эдийн засгийн өсөлтийг дагаад Хятад улс хөгжиж буй эдийн засагтай орнуудтай худалдааны харилцаа улам гүнзгийрнэ гэж онцлон тэмдэглэжээ.

Цаг үеийг удирдаж, гэрэлт ирээдүйг авчирна

        Эдүгээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь үзэл баримтлалаас шинжлэх ухааны тогтолцоо болон хөгжиж, Хятадын санаачилгаар олон улсын зөвшилцөлд хүрч, үзэсгэлэнтэй алсын хараанаас бодит үр дүнд хүрч, хүчтэй эрч хүчийг харуулж байна. Хоёр талтаас олон талт, бүс нутгаас дэлхий дахинд, эрүүл мэндээс эхлээд сүлжээ, далай зэрэг олон салбарт Хятад улс олон арван улс орон, бүс нутгуудтай хамтран хувь заяаны хамтын цогцыг байгуулжээ. Дэлхий даяар улам олон хүн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухай ойлголтыг хүлээн зөвшөөрч, үүний үр шимийг хүртэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь өнөөгийн эрин үеийн хөгжил дэвшлийг хөтлөх гайхамшигт туг болж байна.

        "Энэ үзэл баримтлал нь бодит хүч болж, аажмаар илүү олон хүнийг нэгтгэж, дайчилж байна." Кубын Гаванагийн их сургуулийн Дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн ахлах судлаач Луис Фернандес:

- Энэхүү үзэл баримтлал, саналыг дэвшүүлж байгаа нь Хятад улс бүх хүн төрөлхтний хөгжилд санаа тавьдаг гэсэн үг юм гэж хэлэв.

        Хагас зуу гаруй жилийн өмнө Алжирт туслах Хятадын эмнэлгийн багийн 13 гишүүний эхний баг Алжирын баруун хэсгийн Сайда хотод хүрэлцэн ирснээр Хятадаас Африкт үзүүлэх эмнэлгийн тусламж албан ёсоор эхэлсэн юм.

- Хятад эмч нар бол миний хамгийн их итгэдэг хүмүүс! гэж Алжирын малчин Слемани төрсний дараах аюулаас ангижирсны дараа сэтгэл догдлон хэлэв.

- Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал нь Хятадын гайхалтай уламжлалт соёлыг өвлөн хөгжүүлж, Марксизмын Хятад маягийн онолын хамгийн сүүлийн үеийн ололт юм. Энэ нь дэлхийн хамтын хөгжил, дэвшлийг ахиулах Хятадын улс төрийн мэргэн ухааныг илэрхийлж байгаа бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бүтээн байгуулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй нийцэж байна гэж Вьетнамын хэвлэл мэдээлэл, суртал ухуулгын сургуулийн дэд профессор Нгуен Мин Хуан хэлэв.

        Одоогийн байдлаар дэлхий дахинд хүнд сорилт тулгарч байна. Дэлхий дахиныг сайхан болгохын тулд томоохон улс орнууд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Хятад улс томоохон улс орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх замаар ахиулах, тулгамдсан асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцөх замаар шийдвэрлэх, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн засаглалыг бэхжүүлэх, нээлттэй, харилцан ашигтай байх замаар дэлхийн хөгжлийг ахиулахыг дэмжиж байна.

        Нигерийн Хятад судлалын төвийн захирал Чарльз Онайжу:

- Хятад улс таныг хэзээ ч ямар нэгэн зүйл хийхийг албаддаггүй, харин өөрийнхөө хөгжилд тохирсон замыг хайж олоход урам зориг өгдөг гэж хэлсэн байна.

        "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал нь дэлхийн макро өнцгөөс асуудалд дүн шинжилгээ хийж, шийдлийг олдог. Энэ нь өнөөгийн эмх замбараагүй, асуудалтай дэлхийн нөхцөл байдалд маш чухал юм." Хаомаите:

- Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад энэ нь дэлхий дахинд гэрэлт ирээдүй авчрах болно гэж онцлон тэмдэглэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл