ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан терроризмын эсрэг тусгай хүчин болох "Анчин бүргэд командо"-д захидлын хариу бичжээ.
Ши Жиньпин захидалдаа "Тусгай ажиллагааны хүчин онцгой үүрэг хүлээдэг тул улс төр, цэрэг дайны хүчин чадавхын хувь эрхбиш олноос оройлсон байх хэрэгтэй. Та бүхэн үргэлжлүүлэн шаргуу хичээнгүй зүтгэж, тусгай ажиллагааны чадамжаа улам сайжруулж, хатуу бэрхэд шантрахгүйгээр терроризмын эсрэг олон улсын хамгийн сайн армийн хүчин болж, нам, ард түмнийхээ өмнө улам олон гавьяа байгуулахыг хүсэж байна" гэжээ.
"Анчин бүргэд команд"-д бол терроризмын эсрэг Хятад улсын армийн чухал хүчин байж, 2014 оны 04-р сард Ши Жиньпин тус командод өөрийн гараар далбаа гардуулж байсан юм. Сүүлийн 10 жилд тэд хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай гүйцэтгэж, удаа дараа гавьяа байгуулсан юм. Саяхан тус командын офицер дайчид Ши Жиньпинд захидал бичиж, армийн бүтээн байгуулалтаа танилцуулсан юм.
