solongonews
Хаутес Пиренеес мужид Ши Жиньпин, Эммануэль Макрон ахин уулзав
2024-05-08 10:00
Хаутес Пиренеес мужид Ши Жиньпин, Эммануэль Макрон ахин уулзав.

       Өчигдөр, тавдугаар сарын 7-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин Парисаас мордож Францын баруун өмнөд нутгийн Хаутес Пиренеес мужид айлчлав.

        Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц улс дорно өрнийн соёл иргэншилтэй, үнэ цэн, үзэл ойлголт, нийгмийн тогтолцоо өөр боловч соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг эрхэмлэж ирсэн. Хоёр тал зохицолтой хийгээд ялгаралтай байх нь зүйн хэрэг. Яриа хэлцлээр, хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний дэвшилд шинэ хувь нэмэр оруулах ёстой. Франц болон Европтой хүмүүнлэгийн солилцоо идэвхжүүлж, эдийн засаг худалдаагаа гүнзгийрүүлж, нөгөө талаа зөв танин мэдэхэд хичээж, Хятад Франц, Хятад Европын ард түмний сайн сайхан зүйлийг бэхжүүлж, өвлөн уламжлахад Хятадын тал бэлэн байна гэв.

        Эммануэль Макрон хэлэхдээ, олон улсын өнөөгийн байдал тодорхойгүй байгаа ч Европ тив стратегийн бие даасан байдал, эв нэгдлийг хадгалах нь маш чухал байна. Хятадтай сайн харилцаагаа хөгжүүлж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бидэнд хэрэгтэй. Франц Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Ши Жиньпин даргатай нягт харилцаатай байж, Европын болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд эерэг үүрэг гүйцэтгэхийг би хүсэж байна гэжээ.

      Ерөнхийлөгч Эммануэль Макрон, гэргийн хамт халуун дотноор урьж, хүндэтгэлтэй хүлээж авсанд Ши Жиньпин талархал илэрхийлэв. Ши Жиньпин, миний бие гэргийн хамт Эмманулэь Макрон ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн гэргийн хамт мартагдашгүй сайхан өдрийг өнгөрүүллээ. Эрхэм ерөнхийлөгчтэй ойр холбоотой байж, хамтдаа хичээж, Хятад Францын харилцаа, Хятад Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг удирдаж, дэлхий дахинд тогтвортой, эерэг хүч нэмэрлэхийг би хүсэж байна. Макрон ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Хятад улсад ахин айлчлахыг урьж байна гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл